УЛС ТӨР

Б.Жаргалсайхан: Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэлийг хэлэх боломжгүй

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал гаргасан Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан  дөнгөж сая  /2020.01.17/ сэтгүүлчдийн асуултанд хариулав

-Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэл нь юу вэ?

-Үндэслэлийг одоогоор хэлэх боломжгүй. Учир нь миний үндэслэлийг Халдашгүй байдлын дэд хороо хэлэлцэж, шийдвэрээ гаргаагүй байгаа учраас, шийдвэрээ гаргасных нь дараа санал, үндэслэлээ хэлдэг.

-Яагаад шийдвэр гаргаагүй юм бэ?

-Би түүнийг нь гишүүдээс түрүүлээд хэлэх боломжгүй. Би саналаа оруулчихсан, эцэслэж шийдвэрлээгүй байгаа асуудлыг ярьж болдоггүй юм.

-Хэрэв таны саналыг хүлээж авахгүй бол яах вэ?

-Ямар ч арга байхгүй. Та бүхэн мэдэж байгаа,  өмнө өөр олон гишүүнийг бүрэн эрхээс түдгэлзүүлэх асуудлыг УЕП-оос оруулж байсан ч УИХ түдгэлзүүлээгүй асуудал бий. Цаашдаа мөрдөн байцаах, хэрэг бүртгэлийн ажиллагаа зогсохгүй, үргэлжилнэ.

-Та ямар учир шалтгаанаар ажилдаа ирэхгүй удав?

-Нэг асуудлыг тодорхой болгох хэрэгтэй. Хэвлэл мэдээллийнхэн та бүхэнд ёс зүйн зарчим бий, түүн шиг бидэнд ч бий. Өвчин хэлж ирдэггүй хийсэж ирдэг. Надад ч ирсэн. Хувь хүний эрүүл мэндийн мэдээллийг нууцлах заалт бий, бие биенийхээ хувь хүний нууцад хүндэтгэлтэй хандъя. Би эрүүл мэндийн шалтгаанаар хэсэг хугацаанд ажиллаагүй. Би эмчлүүлсэн, гам барьсан. Өнөөдөр ажилдаа орлоо.

-Нэр бүхий гишүүдийг дахин эргүүлэн татна гэсэн мэдээлэл байна. Энэ хэр бодитой вэ?

-Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад яригдах асуудал. Одоогоор хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын байгууллагаас хэн нэгэн гишүүнийг түдгэлзүүлье гэдэг санал ирээгүй байна.

-Хуулиараа УИХ-д өмнө нь нэр нь орж ирсэн гишүүний нэрийг дахин оруулж ирэх боломжтой байдаг уу?

-Мөрдөх байгууллагуудын ажил, явцаас асуудал шийдэгддэг.

-Өнөөдрөөс Н.Номтойбаяр гишүүнтэй холбоотой бичлэг задарлаа. Прокурорын байгууллагаас уг бичлэг задарсан байж болзошгүй гэж үзэж байгаа. Хяналт, шалгалт хийж байгаа вэ?

-Мөрдөн шалгах ажиллагааны бичлэг яагаад задрав гэдгийг бид өнөөдрөөс эхлээд шалгаж эхэлж байна. Нотлох баримт яагаад задрав гэдэг асуудал хүссэн хүсээгүй шалгагдана. Шалгагдах ёстой.

Т.САНТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Нам ард түмэндээ огтоос итгэдэггүй болохоор төрийн байгууллагуудад эрхийг нь бүрэн олгодоггүй юм. Хартай хүн шиг...

ТӨМӨРБАТ
ТӨМӨРБАТ

ДУНДАА НЭГ ЭХНЭРТЭЙ , ТҮҮНИЙГЭЭ БУЛААЦАЛДСАН ТУХАЙ ПОСТ ӨНӨӨДӨР ГАРСАН БАЙХАД <>ГЭЭД БАЙГАА НЬ СОНИН ЮМ АА !

Зочин
Зочин

Яаг сайхан оносон шүү, Тайван бол ардын баатар

Back to top button