ДЭЛХИЙ

Б.Баттүшигийн нууц даалгавар биелүүлж явсан гэх мэдүүлгийг Чехийн атташе гэрчилнэ

ХБНГУ-ын Дрезден хотод дипломат албаны автомашинаар 70 килограмм хар тамхи тээвэрлэж яваад саатуулагдсан Б.Баттүшиг, С.Эрдэнэбаяр нарт холбогдох шүүх хурал үргэлжилсээр байна. Истанбул хотын дэд консулын алба хашдаг Б.Баттүшиг нь шүүх хурлыг хаалттай хэлбэрээр явуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээж аваагүй удаатай. Тэрбээр үүний өмнө өөрийгөө Монгол Улсын тагнуулын ажилтан, үүнд холбогдох нууц даалгавар биелүүлж байгаад баригдсан гэдэг мэдүүлгийг өгөөд буй.

Тэгвэл, өчигдөр буюу нэгдүгээр сарын 16-ны өдөр TAG24 сайтад мэдээлснээр, Б.Баттүшигийн мэдүүлснийг батлах бололцоо бүхий гэрч “гарч иржээ”. Тус нийтлэлд, “Б.Баттүшиг Монголын тусгай албаны нууц даалгавар биелүүлж, хар тамхи наймаалж буй мэт жүжиг тавьсан гэж мэдүүлсэн. Үүнийг батлах гэрч Чехээс ирлээ. Тэр хүн бол Германы Эрүүгийн цагдаагийн ажилтан асан, өдгөө Чех улсын Праг хот дахь Германы ЭСЯ-нд Цагдаагийн атташе, офицер Уве.Г юм” гэж бичсэн байна.

Офицер Уве.Г гэгч нь өөрийгөө Монголын цагдаагийн атташетэй ярилцсан, атташе түүнээс Б.Баттүшиг нь тусгай даалгавар биелүүлж явсан нь үнэн учир Германы эрх баригчдын өмнө гэрчилж өгөхийг хүссэн гэж ярьсан гэдэг зүйлийг TAG24 сайт мэдээлээд байгаа юм.

Х.ЭРХЭС

Таг

Холбоотой мэдээ

9
СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
140
7 Сэтгэгдлүүд
2 Сэтгэгдлүүдийн хуриултууд
0 Дагагч
 
Топ сэтгэгдэл
Халуухан сэтгэгдлийн хэсэг
Шинэ Хуучин Шилдэг
Зочин
Зочин

БУУНЫ НОХОЙ ЮМ УУ

Зочин
Зочин

Гоё хэлсэн

kkkk
kkkk

mglchuud evropod mafi ilruuleed bg umuu haashaa um kkkk

Зочин
Зочин

Энэ балай бүүр улсаа хар жагсаалтаас доор байдалд оруулах нь хойд солонгос л ногоон олох зорилгоор хар тамхины наймаа хийдэг гэсэн

болилдоо
болилдоо

ХАР тамхичид болиоч. БАС даалгавараар хар тамхи зөөсөн гэж хэргээс мултрах нь байна.

Зочин
Зочин

1-рт Монголын тагнуулын байгууллагын ажилтан яахаараа Германы талын эрүүгийн цагдаагийн тусгай ажиллагаанд оролцоод явж байдаг билээ?

Зочин
Зочин

2-рт Германы талын тусгай ажиллагаа юм бол Германчууд нь яагаад мэдэхгүй, шалгаж саатуулав?! Тийм юм байдаггүй юм аа БУЛАЙ минь

zochin
zochin

mongoldoo b,gaa har tamhinii naimaagaa barij chadahgui baij gadaadad garch uil ajilgaa yvuulana hutsdag huur be

Зочин
Зочин

шал худла

Back to top button