Нийгмийн

Хүндэт харуул, цэргийн ёслолын дүрэмт хувцасны загварыг шинэчилнэ

Батлан хамгаалах яамнаас Төрийн ёслолын хүндэт харуул, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, морьт торгон цэргийн дүрэмт хувцас, хэрэгслэл, цэргийн ёслолын дүрэмт хувцасны загварыг шинэчлэх төслийн хүрээнд сонгон шалгаруулах уралдааныг зарласан байна.

Дээрх сонгон шалгаруулалтад оролцогч нь “хувцас, хэрэгслэлийн загварын шинэчлэлийг түүхэн уламжлал, олон улсын жишиг, орчин үеийн загварын хандлага, шийдлийг шинжлэх ухааны судалгаанд тулгуурлан боловсруулж, уралдаанд өрсөлдөх материалаа илгээх шаардлагатай” юм байна.

Сонгон шалгаруулалтын материалыг 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 18.00 цаг хүртэл Батлан хамгаалах яамны 221 тоотод хүлээн авах ажээ. Шалгарсан бүтээл шагналтай юм байна. Холбоо барих утас: 263473, 263229, 263263

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Tugs
Tugs
2020-01-20 14:38

Ялангуяа дуулга гутлыг нь өөрчилмөөр, хүүхэлдйн киноны дүр шиг болчихсон.

Алтай
Алтай
2020-01-21 21:42

Урд хөрштэйгээ эсвэл хойд хөрштэйгөө төстэй юм хийчихэв дэ .

Холбоотой мэдээ

Back to top button