НИЙГЭМ

Цэргийн бүртгэл ӨНӨӨДӨР эхэлнэ

Цэргийн бүртгэлийг нийслэлийн хэмжээнд 2020 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хоёрдугаар сарын 07-ны өдрүүдэд засаг захиргааны анхан шатны нэгж болох хороон дээр зохион байгуулна.

Цэргийн бүртгэл явуулах журмыг Батлан хамгаалахын сайдын 2017 оны А/331 дүгээр тушаалаар баталсан бөгөөд уг журмын дагуу бүртгэлийн ажлыг явуулах аж. Цэргийн бүртгэлийн тогтолцоо нь цэргийн бэлтгэл үүрэгтний тоо, чанарт дүн шинжилгээ хийх үйл ажиллагааны цогц юм.

Нийслэлийн хэмжээний цэргийн албаны бүртгэл нэгдүгээр сарын 20 буюу өнөөдрөөс хоёрдугаар сарын 7-ны өдрийн хооронд хороодод зохион байгуулагдана.

Бүртгэлд,

  • Иргэн /18-50 насны эрэгтэйчүүд/
  • 60 хүртэлх насны бэлтгэл дээд болон ахлах офицерууд
  • 55 хүртэлх насны бэлтгэл дунд офицер болон ахлагч нар хамрагдана.
  • Харин цэргийн бүртгэлд хамрагдаагүй иргэдийг Зөрчлийн хуулийн 15.17 дугаар зүйлийн 3-р хэсэгт заасны дагуу нэг зуун нэгж буюу 100 мянган төгрөгөөр торгох юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
***
***
2020-01-20 13:16

Орон нутагт бүртгэл дууссан юм уу?

Холбоотой мэдээ

Back to top button