Нийгмийн

Ч.Чамин-Эрдэнийн хэргийг СЭРГЭЭН шалгаж эхэлжээ

Загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ 2018 оны аравдугаар сарын 24-нд 17:25 цагт Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, Энхтайваны гүүрний зүүн талд орших “KH apartment” хотхоны байрнаас унаж нас барсан байдалтай олдсон билээ.

Энэхүү хэргийг дүүргийн прокурорын газраас гадны нөлөөгүй, амиа хорлосон хэмээн үзэж, хаах шийдвэр гаргаж байсан юм.  Харин ар гэрийнхэн болон өмгөөлөгчид нь бусдын гарт амиа алдсан байж болзошгүй гэж хардаж байгаа.

https://www.facebook.com/rinzaan.bulgamaa/posts/3145379845476135

Тэгвэл уг хэргийг Улсын Ерөнхий прокурорын газраас сэргээн, дахин шалгахаар болсон байна. Энэ дагуу мөрдөн байцаах ажиллагаа 2019 оны арваннэгдүгээр сараас эхэлж, өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа гэдгийг эх сурвалж хэлж байна.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button