НИЙГЭМ

Согтуу эмэгтэйг хүчирхийлж, дээрэмдсэн таксины жолоочийг эрэн сурвалжилж байна

Өчигдөр буюу нэгдүгээр сарын 19-ний өдөр таксины жолооч үйлчлүүлэгчээ дээрэмдэж, хүчирхийлсэн хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Тодруулбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн товчоо орчмоос таксинд суусан 23 настай эмэгтэйг таксины жолооч цохиж унаган, хүчирхийлж улмаар хоёр ширхэг гар утас, бэлэн мөнгө зэргийг дээрэмдээд орхиж явсан хэрэг гарсан байна.

Хэрэг гарах үед хохирогч эмэгтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба таксины улсын дугаар болон жолоочийн царайг санахгүй байгаа гэдгээ мэдүүлсэн байна.

Хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж, сэжигтэй этгээдийг эрэн сурвалжилж эхэлжээ.

Г.БАТАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-01-20 17:51

Охидууд минь дээ муухай хар усыг битгий ууж байгаач Хүн гэдэг араатнаас дор болчихсон өнөө үед

Ahmad nastan
Ahmad nastan
2020-01-21 00:10

Ymar muuhai hun be,,eh hunees garaagui yum shig ,,,,yaj horvoogiin toos hodolgoj yvdgiin be,,

Зочин
Зочин
2020-01-21 06:09

23han nasand tasartlaa arhi uuj yanam be ohin vr mine

Зочин
Зочин
2020-01-21 10:25

bolgoomjtoi bai

zohcin
zohcin
2020-01-21 13:22

Ene taksi geehc yumaa negdsen zohion baigyylaltad oruulah heregtei baina Mahsin bolgon barag taksi zugeer yavuulahgyi suuh uu geed

Холбоотой мэдээ

Back to top button