НИЙГЭМЭДИЙН ЗАСАГ

ТОДРУУЛГА: “Хаан банк”-ны удирдлагын баг ажлаа өгөхөөр болсон гэх мэдээлэл ҮНДЭСЛЭЛГҮЙ

Өчигдөр /2020.01.20/ зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр “Хаан банк”-ны удирдлагын багийн гол гол захирлууд ажлаа өгөх нь тодорхой болжээ” гэх мэдээлэл цацагдсан юм.

Тодруулбал, тус банкны гүйцэтгэх захирал Жон Биллийн гэрээний хугацаа дууссан тул гэрээг цаашид сунгахгүй болсон бол түүнийг дагаад чадварлаг менежментийн багийн тодорхой тооны захирлууд ч ажлаа өгч байгаа гэх мэдээлэл гараад буй.

Эл мэдээллийн дагуу бид “Хаан банк”-наас тодруулахад, “Хэзээ хаана тийм мэдээлэл нийтлэгдсэнийг мэдэхгүй. Одоогоос манай банканд тийм асуудал яригдаагүй. Үндэслэлгүй мэдээлэл байна” хэмээн үгүйсгэсэн хариултыг өгсөн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button