НИЙГЭМ

Д.Гантулгын хэрэгт хуурамчаар дүгнэлт үйлдсэн шинжээчид нэг жилийн хорих ял оноолоо

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэрэгт хуурамч дүгнэлт үйлдсэн ШШҮХ-гийн Тусгай шинжилгээний газрын дарга Х.Түвшин-Эрдэнэд нэг жилийн хорих ял, ахлах шинжээч Ж.Оюунаа, шинжээч М.Золжаргал нарт мөнгөн торгууль /харгалзан 19 сая 200 мянга болон 12 сая 240 мянган төгрөг/ ногдуулсан байна.

УИХ-ын гишүүн асан Д.Гантулга нь Н гэх эмэгтэйг хүчирхийлсэн хэрэгт холбогдсон ч, шинжээчдийн дүгнэлтээр гэмт хэрэг үйлдээгүй хэмээн нотлогдсон тул уг хэргийг хэрэгсэхгүй болгосон. Харин хохирогч, өмгөөлөгч нар хүсэлт тавьсны дагуу хэргийг дахин шалгасан бөгөөд, үүгээр дээрх гурван шинжээч худал дүгнэлт үйлдсэн нь тогтоогдсон юм. Тодруулбал, "Иргэн Н-гаас үтрээний арчдас, наалдац, дэр, ор, хөнжлийн даавуунд эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй” гэсэн тэдний дүгнэлт худал болох нь батлагдаж, ийнхүү хуулийн хариуцлага хүлээжээ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button