УЛС ТӨР

Х.Нямбаатар: Казино тоглоогүй хүнд яаж хариуцлага тооцох вэ

УИХ-ын нэр бүхий гишүүд казино тоглосон гэх асуудлаар УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр “Сүүлд төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм гэж батлагдсан. Тэр дүрэмд улс төрийн албан тушаалтан хамаарах хүрээнд л харах байх. Түүнээс казино тоглохыг хориглосон, эсвэл казинотой холбоотой эрхзүйн зохицуулалтаа бид баталж чадаагүй байгаа шүү дээ. Би ажлын хэсэгт нь ажиллаж байгаа. Казиногийн хуулийг хоёр хуваая. Морин болон бооцоот тоглоомын хууль. Нөгөөх нь Казиногийн хууль. Казиногийн хууль дээр бид юу гэж ярьсан бэ гэхээр Монгол Улсад байгуулагдах казинод монгол иргэдийг оруулахгүй байя гэж. Сингапур мэтийн улс орнуудад донтолтын цаг гэж хязгаар бий. Гэхдээ манай энэ нь арай нийцэхгүй байх. Өчигдөр Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат гишүүний хэвлэлд өгсөн ярилцлагын сонссон. Өөрсдөө бол “бид тоглоогүй” гэдэг тайлбар хэлсэн. Тоглоогүй хүнд яаж хариуцлага тооцох вэ” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ZOCHIN
ZOCHIN
2020-01-21 11:37

tolooguig yaj batlah be? tednii helsen buhen unen uu?togolson bichleg garaad irbel yah be?ted henii munguur togolson baih be?

төрөө
төрөө
2020-01-21 11:43

юу ч гэж байгаа юм. ийм ч дарга байх гэж

иргэн
иргэн
2020-01-21 12:58

Энэ новшнууд хэзээ үнэн үг хэлж байсан юм бэ. Худ�##�ч хулгайч нэрээр дуудагдсан

зочин
зочин
2020-01-21 13:44

Шударга ёс энэ УИХ-ын танхимаас ЭХЛЭХ учиртай.Орсон бол тоглосон ЭСЭХ ямар хамаатай юм бэ?.Битгий ГОНШИГНООД байл даа.Зүгээр л ТАТГАЛЗЧИХ

Холбоотой мэдээ

Back to top button