УЛС ТӨР

Д.Сумъяабазар: А-92 шатахууны хагас жилийн нөөцийг бүрдүүлсэн, үнэ нэмэгдэхгүй

УУХҮЯ-наас сар бүр зохион байгуулдаг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурлаар салбарын 2019 оны жилийн эцсийн статистик, цаг үеийн мэдээллийг олон нийтэд танилцууллаа.

Тус яамнаас шатахууны үнийг тогтвортой барих асуудлаар бодлогын арга хэмжээ авч, зохицуулалт хийж байгаа юм байна. А-92 шатахууны үнийг одоогийн байгаа үнээс нэмэгдэхгүй гэдгийг мэдээлэв.

Энэ талаар УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар хэлэхдээ “А-92 шатахууны хагас жилийн нөөцийг бүрдүүлсэн. Засгийн газар ард иргэдийн нуруун дээр ачаа үүрүүлж болохгүй. АМГТГ холбогдох компанитай гэрээ хийсэн. Олон улс шатахууны үнийг барихын тулд ийм арга хэмжээ авдаг байсан. Газрын тосны үйлдвэр ашиглалтад орсноор шатахуун хангамжийг тогтвортой барьж, үнийг тогтворжуулна. Тийм учраас Роснефть компанитай гэрээ байгуулна. Гэрээг зургаан сарын хугацаатай байгуулах бөгөөд гэрээ байгуулах эрхийг УУХҮ-ийн сайдад олгосон. Өмнөх Засгийн газрууд яагаад энэ гэрээ хийгээгүй вэ гэж та нар асуух ёстой. Төр шатахуун импортлогчдын дарамтад орж байгаагүй. Цаашид орохгүй. Манай улс хэджингийн гэрээг анх удаа байгуулах гэж байгаа нь энэ юм. Энэ онд ОХУ-ын “Роснефть” компаниас хэчнээн хэмжээтэй шатахуун худалдан авах, ямар үнээр худалдан авах болон хоёр талын хамтарсан компани байгуулах талаар хэлэлцэхээр ажлын хэсэг ОХУ-ыг зорино гэлээ.           

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button