НИЙГЭМ

Өрхийн эмнэлгийн нэг хүнд ногдох үйлчилгээний зардлыг 30 мянган төгрөгөөр нэмлээ

Өнөөдөр /2020.01.21/ эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний санхүүжилтийн шинэчилсэн журмыг танилцууллаа. Энэ үеэр Монгол Улсын Засгийн газар тус салбарын үйлчилгээг бэхжүүлэх, чанаржуулахад анхаарал хандуулан тодорхой арга хэмжээг авч ажилласан талаар дурьдсан юм. Тухайлбал,

Эрүүл мэндийн анхан шатлалын тусламж, үйлчилгээний санхүүжилт, нэг иргэнээр тооцсон тарифыг бодит өртөгтэй уялдуулан шинэчилж, өрхийн эрүүл мэндийн төвийн нэг иргэнээр тооцсон төлбөрийн хэмжээг 15,000 төгрөг байсныг 2020 онд 30,000 төгрөг болгожээ.

Үүний дагуу 26.7 тэрбум төгрөг нэмж зарцуулах болсноор өрхийн эрүүл мэндийн төвийн санхүүжилт 2017 онтой харьцуулахад 2 дахин, 2019 онтой харьцуулахад 75.8 хувиар нэмэгдсэн байна. Энэхүү тарифын нэмэгдэл нь тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулахад чиглэгдэж байгаа аж.

Сүүлийн жилүүдэд Эрүүл мэндийн салбарын нийт санхүүжилт эрс нэмэгдсэн нь статистикаас харагдаж буй бөгөөд, 2017 онд 694.7 тэрбум төгрөг байсан нь энэ жил 964.6 тэрбум болжээ. Энэ 38 хувиар өссөн үзүүлэлт юм.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button