НИЙГЭМ

Монголын 3х3 эрэгтэй шигшээ баг олимпийн эрх олгох тэмцээний бэлтгэлдээ гарлаа

Токио-2020 олимпын эрх олгох тэмцээн ирэх гуравдугаар сарын 18-22-нд Энэтхэг улсад зохион байгуулагдах бөгөөд үүнд манай улсын эрэгтэй шигшээ баг оролцох юм. Тэгвэл тус 3х3 эрэгтэй сагсан бөмбөгийн шигшээ баг бэлтгэлээ базаахаар өнөөдөр /2020.01.21/ Серби улсыг зорилоо.

Тэд Серби, Словен зэрэг улсуудын шилдэг багуудтай хамтарсан бэлтгэл хийх агаад, энэ хугацаандаа хоёр ч тэмцээнд оролцох төлөвлөгөөтэй байгаа юм. Багийг Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны Олимпод бэлтгэх албаны дарга, Энержи Ресурс компанийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл ахалж буй. Багийн бүрэлдэхүүнд:

  • Д.Дэлгэрням
  • Э.Дөлгөөн
  • А.Гансүх
  • А.Ананд
  • Г.Цэнгүүнбаяр
  • Э.Цэрэнбаатар нар багтжээ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button