УЛС ТӨР

Үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх гишүүдийн ёс зүйг ХААЛТТАЙ хэлэлцэж байна

УИХ-ын Ёс зүйн дэд хорооны хурал 14:00 цагт товлогдсон байсан ч, 15.00 эхэлсэн. Тус байнгын хорооны гишүүн Х.Баделхан “Гишүүдийн нэр төртэй холбоотой асуудлыг хэлэлцэж байгаа тул хаалттай хуралдах санал” гаргасан байна.

Улмаар Дэд хорооны дарга УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, түүний саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцож буй гишүүдийн олонх дэмжсэнээр, хурлыг хаалттай горимд шилжүүлсэн юм.

Тус хуралдаанаар, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэгдэж буй М.Оюунчимэг, Ж.Мөнхбат, Л.Болд нарын асуудлыг хэлэлцэж байгаа аж.

Ёс зүйн дэд хороо нь есөн гишүүнтэй бөгөөд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ ахалдаг. Бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн М.Энхболд, Д.Саранчимэг, Г.Тэмүүлэн, Х.Баделхан, С.Бямбацогт нарын есөн гишүүн багтдаг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button