УЛС ТӨР

Л.Болд: 10 жилийн өмнө нэг ТББ-ын дарга хийж байснаа мартчихсан байна лээ

Өнөөдөр /2020.01.21/ Ёс зүйн дэд хороо хуралдаж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх Л.Болд нарын гишүүдийн асуудлыг хаалттай хэлэлцлээ. Хуралдааны дараа УИХ-ын гишүүн Л.Болд сэтгүүлчдэд дараах тайлбарыг хийсэн юм.

"Намайг холбогдох ТББ-аас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх асуудлын мөрөөр Ёс зүйн дэд хороо АТГ-аар дамжуулан шалгасан байна. Ингэхэд гэнэт орлого нэмэгдсэн зүйл гарч ирсэнгүй. Би 10 жилийн өмнө нэг ТББ-ын бараг дарга хийж байсан юм. Үүнийгээ мартаад мэдүүлэлгүй орхичхож. Тэр нь шалгалтын явцад гараад ирж байна. Мөн ямар ч үйл ажиллагаа явуулдаггүй нэг компани байсан, хуулийн зөвлөх маань хэрэггүй гэсэн учир мэдүүлэлгүй өнгөрсөн. Шалгах явцад хүнээс иймэрхүү зүйлс гарч ирдэг юм байна шүү дээ.

Түүнээс хууль зөрчсөн, аймшигтай гэмт хэрэг үйлдсэн явдал алга. Гэхдээ үүнийг зориудаар хийж буй улстөрийн явуулга гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Надтай нэг тойрогт өрсөлдөж буй нэр бүхий хүмүүс миний нэр хүндийг харлуулах зорилгоор ийм зүйл хийж байна, үүнийг ч Ёс зүйн дэд хорооны гишүүдэд сайтар тайлбарлаж өглөө”.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
kkk ariun humuus
kkk ariun humuus
2020-01-22 08:54

hoorhiidoo bugd enhiin tsagaan tagtaanuud uym bna shdee terbum terbumiig bidnii toloo uhtlee ybj tsalingaa tsugluulj j bii bolgsiin bna shde

Холбоотой мэдээ

Back to top button