УЛС ТӨР

ЗАСГИЙН ГАЗАР: Тэтгэврийг 25-30 мянган төгрөгөөр НЭМЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

Засгийн газрын өнөөдрийн /2020.01.22/ хуралдаанаар 500 мянган төгрөг хүртэлх тэтгэврийг 30 мянга, 500 мянга, түүнээс дээш хэмжээтэй тэтгэврийг 25 мянган төгрөгөөр нэмэх шийдвэр гаргажээ.

Ингэснээр 421.7 мянган иргэний тэтгэвэр дунджаар 8.8 хувиар нэмэгдэж, дундаж тэтгэвэр 409 мянган төгрөг болж байгаа аж. Мөн хуралдаанаар нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг сард 188 мянган төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийг сард 123 мянга 100 төгрөг олгохоор шийдвэрлэжээ.

Харин бусад асаргааны тэтгэмжийг сард 84 мянга 500 төгрөг болгон шинэчлэн тогтоосон байна. Тогтоолыг 2020 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс мөрдөж эхлэх юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-01-22 11:28

ишшшшш �######�уул мөн нэмвэээ кккк

Зочин
Зочин
2020-01-22 11:46

өдөр хоногтоо арай гэж үргэж байгаа ахмадууд бидэнд 5 дахгүй 10 дахгүй хэрэгтэй байна. төр засагтаа баярл�##�аа

Зочин
Зочин
2020-01-22 12:51

Ed nar uneher butehgui humuus shu. Mni tetgever 3.18 huviar buyu 25.0 nemegdej bna. Nugu tsalin 8%, tetgever 30-40.0 nemne gej hudal hutsje.

Зочин
Зочин
2020-01-22 21:40

Тэтгэврийг нэмэхдээ тодорхой хувиар нэмээч, хэдхэн төгрөг нэмчихээд тэрийгээ хувилаад тэдэн хувь нэмлээ гээд л сүртэй зарлах юмаа.

Холбоотой мэдээ

Back to top button