УЛС ТӨР

Цахим бодлогын түр хороо хуралдана

УИХ-ын дөрвөн байнгын хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганы хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэн, санал дүгнэлт гаргана.

Тодруулбал, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар орон нутгийн ИТХ-ын сонгуулийн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. Мөн хуралдаанаар УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ. 

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Олон Улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төсөл болон Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм. Мөн Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээ сангийн зарлагын 2020 оны төсвийн тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэнэ.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ. 

Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын тайлан, мэдээлэл сонсох юм байна.

Түүнчлэн Цахим бодлогын түр хороо хуралдаж, Засгийн газарт чиглэл өгсөн тогтоолын хэрэгжилтийн тайлан сонсохоор төлөвлөжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button