УЛС ТӨР

С.Эрдэнэ: АН Г.Батхүү агсны амиа алдсан хэрэгт ОУПХ-той хамтран ажиллаж байна

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр /2020.01.22/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ УИХ-ын даргад шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдэв.

АН-ын дарга С.Эрдэнэ: “УИХ-ын сонгуулийн тойрог, мандатын хуваарилалттай холбоотой асуудал, хоёрдугаарт УИХ-ын гишүүн агсан Г.Батхүүгийн нас барсантай холбоотой хэрэг, гуравдугаарт хамтын тэтгэвэртэй холбоотой асуудлаар шаардлага хүргүүлж байгаа. Хөдөө орон нутгийн нэг мандат 15 мянган сонгогчийн төлөөллөөр гарч ирж байгаа бол хотод 40 мянган сонгогч ногдож байна. Тиймээс хөдөө орон нутгийн мандатуудыг өөр хооронд нь зохицуулах ёстой гэж АН үзэж байна.Түүнчлэн АН УИХ-ын дарга Г.Занданшатарт шаардлага хүргүүлж байна.

Шаардлагад, УИХ-ын ёс зүйгүй гишүүд болох ЖДҮХС-тай нэр холбогдсон гишүүд, хүн амины гэмт хэрэгт нэр холбогдон сэжиглэгдэж буй хүмүүст хариуцлага тооцох, тэдний холбогдсон асуудлуудыг шийдвэрлэх ёстой Халдашгүй байдлын дэд хороо, Ёсзүйн дэд хороонуудыг ажлаа хийхийг шаардаж байна.

Г.Батхүү агсны нас барсан хэрэгтэй холбоотойгоор бид Олон улсын парламентын холбоотой хамтран ажиллаж байна. Бид хууль, хяналтын байгууллага шалгаж, эцсийн шийдвэр гаргаагүй байхад хэн нэгнийг шууд буруутгахгүй. Гэхдээ энэ асуудалд хяналт тавьж, анхаарал хандуулж ажиллах ёстой дэд хороод ажлаа хийхийг шаардаж байна” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button