НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

"90 мянган хүний В, С вирусийг буруу шинжилсэн гэдэг худлаа, манай хөтөлбөр дэлхийн жишигт үнэлэгддэг”

90 мянган иргэний В, С вирусийн илрүүлэг шинжилгээ алдаатай хийгдсэн, шинжилгээ хийх зөвшөөрөл бүхий 28 лабораторийн 15 нь шаардлага хангаагүй гэх мэдээлэл түгээд байгаа. Энэ талаар "Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн техникийн хэлтсийн ахлагч дараах тайлбарыг өглөө:

"Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 онд авч хэрэгжүүлэх хамгийн гол үйл ажиллагааны хөтөлбөрүүдийн нэгт "Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр багтаж байгаа. Манай энэ хөтөлбөрийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага "жишиг хөтөлбөр” хэмээн зарласан. Хамгийн сайн хэрэгжиж буй хөтөлбөр.

Хөтөлбөр ийм сайн хэрэгжиж байхад дундуур нь ташаа мэдээлэл явж байна гэж харж байна. В, С вирусийн шинжилгээ худлаа гарсан гэдгийг Эрүүл мэндийн яам хүлээн зөвшөөрөхгүй. Аливаа шинжилгээ, судалгааны ажилд алдаа гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ 90 мянган хүнийг худлаа шинжилсэн гэдэг тоо бол худлаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага ийм судалгаа хийгээгүй, 12 эксперт нь өнгөрөгч оны наймаас есдүгээр сарын хооронд манай улсад ирж "Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн дунд хугацааны үнэлгээг хийсэн. Үүгээр Монгол Улс дэлхийн аль ч орны хийж чадаагүй зүйлийг хийж чадсан байна гэсэн хариуг гаргасан.

Түрүүчийн Засгийн газрын үед 21 лабораторийг сонгон шалгаруулаад вирусийн ачаалал тоолох шинжилгээг хийлгэж байгаа. Аппаратаа аль улсаас авсан гэх мэтээс шалтгаалаад ялгаатай байж болох ч тодорхой хэмжээнд Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгаа. 100 шинжилгээнд нэг алдаа гарахыг үгүйсгэхгүй гэсэн стандарт баригддаг”.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 22, 2020 16:41

Худ�##� шинжилж байсан лабораторыг зөв болгох гэж зүтгээд байгаа энэ авгайн нэр ус нь хэн бэ?

bi bn
bi bn
1 сар 22, 2020 19:32

naranbaatariin eeljit dairalt

Холбоотой мэдээ

Back to top button