НИЙГЭМ

УБЕГ-аас иргэдийн гар утас руу САНУУЛГА илгээдэг болно

Гадаад паспортын хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө пастортоо сунгуулах, 16 нас хүрч буй иргэнд иргэний үнэмлэхээ авах зэрэг сануулгыг иргэдийн гар утсанд ирүүлдэг болох гэж байна.

Тодруулбал, УБЕГ-аас иргэдэд үзүүлдэг 130 гаруй үйлчилгээтэй холбоотой сануулах системийг бий болгохоор ажиллаж байгаа аж. Энэ талаар УБЕГ-ын дарга Б.Баасандорж “Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран ажиллахаар уулзалт зохион байгуулж, албан бичиг хүргүүлсэн.

Уулзалтад үүрэн телефоны оператор компаниудыг оролцуулсан. Эхний ээлжид “Мобиком” компанитай гэрээ байгуулахаар төслөө хүргүүлсэн бөгөөд “Жимобайл”, “Скайтел”, “Юнител” компаниуд дэмжин ажиллахаа илэрхийлсэн байна.

Энэ оны нэгдүгээр улиралд багтан гэрээ хийн иргэдийг мэдээллээр түргэн шуурхай хангах ажлууд хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа” гэв.  УБЕГ-ынхан холбогдох программыг боловсруулж, системийг бэлэн болгосон аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x