Инфляц хэт өсөж, бодлогын хүү өндөрссөн ковидын үеийн эдийн засаг руугаа ухарч байна

Жил гаруйн хугацааны дотор Монголбанк бодлогын хүүгээ 1.5 нэгж хувиар нэмэгдүүллээ.
Харин хагас жилийн дотор улсын хэмжээнд инфляц 6.2 хувиас 13 хувь буюу хоёр дахин өсөв. Инфляц, бодлогын хүү хоёр ингэж зэрэгцэн өсөж байсан үе сүүлд гэхэд л ковидын үеэр буюу 2022 онд Монголбанк мөн л бодлогын хүүг 13 хувьд хүргэсэн юм.
Учир нь тухайн үед улсын хэмжээнд инфляц 14.5 хувьд хүртлээ өсчихсөн, мөн л шатахуун, хүнс, барааны үнийн өсөлт нөлөөлсөн гэх шошготой байлаа.
Ингээд бид хэдхэн жилийн дараа дахиад л ковидын үеийн эдийн засгийн нөхцөл байдал руугаа гулсчхав. Гэхдээ Монголбанк бодлогын хүүг өсгөсөн нь нэг талдаа арилжааны банкуудыг хамгаалах бодлого юм. Учир нь төв банкны гаргасан бодлогын хүү хэдий чинээ өндөр байна тэр чинээгээр арилжааны банкууд төв банкинд мөнгөн хөрөнгөө хадгалчихна. Энэ бол эдийн засгийн өсөлт саарсан үед арилжааны банкуудад эрсдэлгүйгээр мөнгөн хөрөнгөө хадгалах боломж. Арилжааны банкууд эрсдэлтэй зээл гаргахын оронд төв банкинд мөнгөн хөрөнгөө байршуулж, өндөр өгөөж авах нөхцөл бүрдэнэ гэсэн үг.
Банкууд зээлийн эрэлтээ бууруулж, хүү өндөрсөхийн хэрээр иргэд, бизнес эрхлэгчдэд сөрөг нөлөөтэй.
Төгрөгийн ханш сулрахын хэрээр иргэдийн худалдан авах чадвар болон гар дээр ирэх цалингийн чанар улам бүр муудсаар байна. Гэтэл Монгол Улсын мөнгөний нийлүүлэлт оны хоёрдугаар улирлын төгсгөлд 53.4 их наяд төгрөгт хүрч өмнөх оныхоос даруй 11.2 их наяд төгрөгөөр өссөн.
Одоогийн 0.5 нэгж хувийн бодлогын хүүгийн өсөлт нь банкны эх үүсвэрийн өртгийг нэмэгдүүлэх, зээлийн хүүг өсгөх буюу зээлийн нөхцөл чангарч зээлийн эрэлт буурах, үүнийг дагаад хөрөнгө оруулалт буурах эрсдэлтэй. 2026 онд чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 49.3 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд энэ нь нэг талаараа бодлогын хүү өссөнтэй холбоотойгоор урт хугацаанд үүнийг дагаад зээлийн хүү, зээлдэгчийн төлбөр өсөх нь чанаргүй зээлийн үлдэгдэлд ч тодорхой нөлөөлөл үзүүлдэг.
Энгийн тоо бодож үзье л дээ. Бодлогын хүүг дагаад зээлийн хүү 0.5 хувиар дагаад өслөө гэж бодоход 300 сая төгрөгийн зээл авахаар төлөвлөж байсан иргэний төлөх жилийн хүү 18 хувиас 18.5 болоход л жилд 1.5 сая төгрөгийн хүүгийн зөрүү үүснэ.
Бүхэлд нь харвал Засгийн газар махны үнэ, шатахууны үнэ, цахилгаан эрчим хүчний үнийг зохиомлоор барьж, үнэ болон инфляцыг бууруулна гэх зэрэг хоосон амлалтуудаар улс төржсөний үр дүнд манай улсын эдийн засгийн өсөлт өнөөг хэр сайжралгүй байсаар ковидын үеийнхтэй дүйж оччихоод байгаа хэрэг.
Т.БАТСҮРЭН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
mah gurliin yniig zohiomloor bairiagui, zund hayasan yum bishyy, zuv bodlogtoi ulirliin chanartai uyan exportiin bolon gadnii mahnii yildweruudiig bodlogotoi yawuulsan baisn bol hyataduudad mahnii zah zeelee aldahgui bsn, odoo ediin zasgaa buldugduulehgui bsn l daaq
Инфляц ингэж өсөөд байхад бодлогын хүү нэмэхээс өөр аргагүй болсон нь өөрөө эдийн засгийн бодлого хаана хүрснийг харуулж байна
Зээлтэй иргэдэд бол энэ бодлогын хүү шууд дарамт болж бууна. Цалин нэмэгдсэн ч үнэ нь түүнээс хурдан өсөөд байвал бодит амьдрал дээр ямар ч ахиц алга
Манай эдийн засаг яагаад байнга нэг алдаагаа давтаад байдаг юм бол. Хямралын үед аргацаах биш суурь шалтгаанаа засах хэрэгтэй байна
Une usuj, zeeliin huu nemegdej, tugrug sulraad irged l dund ni havchuulagdaj baina. Bodlogo ni henii tuluu yum be gedeg asuult garahaar bn
Бодлогын хүү өсөхөөр банканд мөнгөө хадгалуулах нь ашигтай болж, бизнес рүү орох мөнгө багасна. Тэгээд эдийн засгийн өсөлтөө яаж нэмэх юм бэ
Хүнс, шатахуун, цахилгаан гээд өдөр тутмын хэрэглээний зардал нэмэгдэж байхад иргэдийн орлого яг адилхан өсөхгүй бол амьдрал улам хүндэрнэ шүү дээ
Mungunii niiluulelt nemegdsen, une ussun, tugrug sulrassan geed bugd neg dor davhardaj baina. Ene bol zugeer neg too bish irgediin amidral deer shuud medregdej bga asuudal
Хэдэн жилийн өмнөх ковидын үеийн нөхцөл байдалтай адил түвшинд очиж байгаа нь бодох ёстой дохио. Эдийн засгийн бодлого тогтвортой биш байгаагийн илрэл
300 саяын зээлтэй хүнд хүүгийн 0.5 хувийн өсөлт хүртэл бага мөнгө биш. Том тоогоор харахаар жижиг мэт боловч өрхийн төсөв дээр бол шууд мэдэгдэнэ
Zasgiin gazar une barina gej yarihaas iluu yagaad une osdog shaltgaanaa shiideh heregtei. Tur zuuriin amlaltaar inflyatsi buurdaggui l baih
Банкууд эрсдэл багатайгаар төв банкинд мөнгөө байршуулж өгөөж авах боломжтой болж байхад бизнес эрхлэгчид өндөр хүүтэй зээл хайж явах нь шударга тэнцвэр биш
Хямрал бүрийн үед иргэдийн хэрэглээг танах, зээлийг хумих арга хэрэглэдэг. Харин үйлдвэрлэл, экспорт, ажлын байр талдаа бодит шийдэл хэзээ гарах вэ
Ene ued shine biznes ehluuleh, aj ahuinaa tomruulah hun mash baga bolno. Zeeliin huu undur baihad ersdel uureh hun ch oldohgui
Инфляц 6.2 хувиас 13 хувь болсон гэдэг тоо өөрөө маш ноцтой. Хэдхэн сарын дотор ийм огцом өөрчлөлт гарч байхад бодлогын алдааг нухацтай дүгнэх хэрэгтэй
Irgedees hadgalamj nem geed, zeel bitgii av geed baigaa yum shig l bolchihloo. Gehdee aj ahuin negj biznesee yaj urgujuuleh yum be
Яг тэглээ эд төр барьж чадахгүй жулдаж бн