НИЙГЭМНийгэм мэдээ

ОХУ-д зорчих иргэдэд дараах зөвлөмжийг хүргүүллээ

Монгол Улс, ОХУ-ын иргэд 2014 оны арваннэгдүгээр сарын 14-нөөс харилцан визгүй зорчих нөхцөл хэрэгжиж байна. Иргэд нэг удаад 30 хүртэл хоног зорчих бөгөөд 180 хоногийн хугацаанд нийт 90 хоногоос хэтрүүлэхгүй байх шаардлагатай. Харин суралцах, хөдөлмөр эрхлэх болон 30 хоногоос дээш хугацаагаар оршин суух бол холбогдох виз, зөвшөөрөл авна.

Мөн гадаад паспортын хүчинтэй хугацаа зургаан сараас дээш байх ёстой. ОХУ-ын хилээр нэвтрэхдээ шилжилт хөдөлгөөний хяналтын карт бөглөж, аяллын зорилгоо үнэн зөв тэмдэглэх шаардлагатай. Суралцах зорилгоор зорчиж буй оюутнууд картдаа “Учёба” гэсэн тэмдэглэгээ хийлгэхийг анхаарууллаа. Түүнчлэн ОХУ-д ирснээс хойш долоо хоногийн дотор түр оршин суугаа газартаа бүртгүүлэх үүрэгтэй.

Хяналтын картаа үрэгдүүлсэн бол гурав хоногийн дотор орон нутгийн цагдаагийн байгууллагад мэдэгдэх боломжтой. Мөн мансууруулах бодис, галт зэвсэг, сум, тусгай зориулалтын техник хэрэгсэл болон зарим төрлийн хүнс, ургамал, түүх соёлын үнэт зүйлсийг хилээр нэвтрүүлэхэд хориг, хязгаарлалт үйлчилдэг. 10 мянган ам.доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний валют авч явахдаа гаалийн мэдүүлэг гаргах шаардлагатай.

Иймд иргэдийг цахим орчны ажлын зар, өндөр цалин амласан мэдээллийг нягтлах, бусдын ачаа тээшийг авч явахгүй байх, цэрэг, стратегийн объектын зураг, дүрс бичлэг хийхгүй байхыг анхааруулжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button