УЛС ТӨР

УОК: Сар шинийн баярыг нэг удаа ХОРИГЛОХ санал гаргаж байна

Улсын Онцгой комисс өнөөдөр /2020.02.10/ хуралдлаа. Хуралдаанаар БНХАУ-тай хиллэдэг хилийн боомтод ажилласан ажлын хэсгийн мэдээлэл болон коронавирусийн үед тусгай эмнэлэг гаргахтай холбоотой асуудлыг хэлэлцэж байна.

Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин, “Өнгөрсөн бямба гарагт Гашуунсухайт боомттой хиллэдэг БНХАУ-ын Халиут хотод коронавирусийн 2 тохиолдол бүртгэгдлээ. Ийм Өмнөговь аймгийн удирдлага, иргэд хилийн боомт хаах санал гаргаж байна. Тиймээс Улсын онцгой комиссоос гуравдугаар сарын 2-ныг хүртэл Гашуунсухайтын боомтыг хаах саналыг холбогдох байгууллагад тавихаар боллоо. Цагаан сарыг энэ жил цуцлах талаар холбогдох санал гаргаж байна. Энэ асуудлыг саяхан ҮАБЗ хуралдах үед албаныхан танилцуулсан. Эцсийн шийдвэрийг Ерөнхийлөгч гаргах байх.

Урд хөрш коронавирсийг алдсан шалтгаан нь цагаан сар. Тиймээс манай улс ч олон нийтийн арга хэмжээ, золголтуудаа цуцлах хэрэгтэй. Хүйтэн аав ээж рүүгээ золгоно гээд хүүхдүүдээ чирээд явдаг. Автобус унаад оочерлох, хэцүү нөхцөл байдал үүсдэг. Хоёр гурван ам бүлтэй хүмүүс гэр дотроо хоорондоо л золгож бологүй л яахав. Бас зүг, мөрөө гаргах зан үйлээ ч хийж болно. Харин өргөнөөр айл хэсэхгүй байхыг л анхааруулж байна” гэв.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, “ДЭМБ-аас 3000 оношлуур хандивлахаас маргааш 500 ширхэг оношлуур ирэх гэж байна. Эрүүл мэндийн ажилтнуудын 100 мянган хувийн хамгаалах хэрэгслээр хангалаа. Халдвар гарвал Цэргийн төв эмнэлгийг коронавирусийн эмчилгээний үед тусгаарлан ажиллуулна. ХӨСҮТ-д мөн 200 ор бэлэн байгаа. Иргэдийг эргэлзэж, тээнэгэлзүүлж байхаар уламжлалт цагаан сарыг энэ жил хорих нь зөв байх гэж бодож байна” гэлээ.

Ажлын хэсгийн ахлагч, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга Г.Ариунбуян, “Хилийн бүсээс 100-180 км зайтай коронавирусийн тохиолдол бүртгэгдсэн учраас урьдчилан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэх үүрэг өгсөн. Орон нутгаас нүүрс тээвэрлэлт 10 дахин буурсан бөгөөд цаашид тээвэрлэлтийг түр хугацаагаар зогсоох, түргэн тусламжийн автомашинтай болгох саналыг гаргасан” хэмээн ярилаа.

Таг

Холбоотой мэдээ

10
СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
140
7 Сэтгэгдлүүд
3 Сэтгэгдлүүдийн хуриултууд
0 Дагагч
 
Топ сэтгэгдэл
Халуухан сэтгэгдлийн хэсэг
Шинэ Хуучин Шилдэг
Т1
Т1

Үдээс хойш болж бн.сэтгэж бн шүү.

Зочин
Зочин

Манайх зөв замаар онц дүнтэйгээр явж бна .сайн ч ажиллаж бна харин ард түмэн дор бүрнээ амны хаалтаа хүнээр хэлүүлтгүй зүүх хэрэгтэй. Хятад улс хүнд бна шүү .орой унтаад өглөө босоод л мэдээ хархаар хүний тоо нэмэгдсэн бна .сар шинийн баярыг цуцлах нь зөв шийдэл болжээ баярлалаа

Зочин
Зочин

угаасаа л цагаан сараар баярлана гэр бүлийн баяр, баярлах нь баярлаад баярлахгүй нь болино л биз хувь хүний асуудал

Зочин
Зочин

3

Зочин
Зочин

Зөвөө зөв их гүрэн өвчин эмгэгээ дийлж чадахгүй алдчихлаа. Манайх Хатгаа өвчинөөр олон хүмүүсээ эмчилж чадалгүй амь насыг нь авч одсон шүү. Монголчууд нэг л тоохгүй байгаад байна шүү. Иргэд хувь хүмүүс амиа бодоод л маск ч зүйхгүй яваад байна. Үр хүүхдүүд гэр бүлээ бодоочээ. Эмнэлэгээр үйлчлүүлж байгаа хүмүүс даа ялангуяа амны хаалтаа зүймээр байдаг гэтэл маск олдохгүй байна гээд хээв нэг хэнийг хохироогоод байгаа юм бол хэнэггүй гэхэд дэндүү хэнэггүй байна. Онц шаардлагагүй бол эмнэлэгээр өөрсдөө болон хүүхдүүдээ дагуулаад яваад байхын хэжрэггүй мэт.Тэгээд эцэст амны сайхан бэлэгдэл гэж байна ш дээ. Сошиол ертөнцөд дандаа ташаа мэдээ мэдээлэл муу муухай… Үргэлжлүүлж унших

Zochin
Zochin

Tsagaan sar temdeglehgvi bol vgvi geed tvs tas shiidej boldoggvi yum uu.hvmvvs shal demii mah #### belgend munguu vreed duuslaa.tsag ni tulchihaad bhad.erthen shiidhed yadag bnaa.

ард түмэн
ард түмэн

zuv

Зочин
Зочин

УОК зөв шийдвэр гаргалаа. Ёрөнхийлөгч зарлигаа ард түмнээ бодож гаргах байх аа.

mgl
mgl

Цагаан сарыг хориглох нь зөв . Хятадын цагаан сараар л түймэр шиг дэгдээд ийм юм болж байна даа

Зочинзочин
Зочинзочин

Цагаан сарыг хорино эсвэл зөвшөөрнө гэж юу байх юмбэ.Энэ баяр Монгол түмний хэнээр ч заалгаад байхгүй баяр.1952 онд Чойбалсанг нас барлаа гэж нэг хорьсон гэдэг.Энд энэ жилийн хувьд өргөн дэлгэр биш гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг уриалах ёстой.

Back to top button