УЛС ТӨР

Ө.Энхтүвшин: Цагаан сарын баярыг нийтээр тэмдэглэхгүй байх шийдвэр гаргалаа

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд Ө.Энхтүвшин танилцууллаа.

Тэрээр, “Цагаан сарыг тэмдэглэхгүй байх Ерөнхийлөгчийн зарлиг гарчээ. Ерөнхийлөгчийн зарлигт "Дэлхийн олон улс болон манай хөрш БНХАУ-д шинэ коронавирусийн тархалт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан 17 дугаар жарны Хотол төгс хэмээх төмөр хулгана цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор дараах арга хэмжээ авахыг Засгийн газарт чиглэл болгосон” хэмээн ярилаа.

Гамшгаас хамгаалах тухай, эрүүл мэндийн тухай болон бусад хууль тогтоомжийн төслийг боловсруулж, Улсын Их Хурлын хаврын чуулган, шаардлагатай бол ээлжит бус чуулганаар яаралтай горимоор хэлэлцүүлэх чиглэлийг өгчээ.

Нэгдүгээрт, Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнээр гамшгийн бэлэн байдалд байх, гамшгийн зарлан мэдээллийн дохиог хүн амд шуурхай хүргэх

Хоёрдугаарт, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн байгууллагад өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгтэй ажиллана. Гамшгийн зарлан мэдээллийг хүн амд шуурхай хүртээмжтэй хүргэнэ.

Гуравдугаарт, хорио цээрийн дэглэмийг одоохондоо тогтоохгүй, цаашдын нөхцөл байдлыг харж байж шийднэ. Гамшгийн нөөцийг улсын хэмжээнд Засгийн газрын шийдвэрээр, орон нутагт тухайн шатны Засаг даргын захирамжаар бүрдүүлнэ.

Дөрөвдүгээрт, гамшигтай холбоотой мэдээ мэдээллийг дараалал харгалзахгүй хүн амд хүргэх, түгээх үүргийг хэрэгжүүлж ажиллана.

Мөн тэрээр сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Тусгай эмнэлгүүдийг барих ажилд 54 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн. Энэ асуудал ямар шатанд явж байгаа вэ?

-Улсын онцгой комисст энэ асуудал туссан. Тиймээс холбогдох байгууллагууд Сангийн яам хэрэгжүүлнэ.

-Цагаан сар тэмдэглэсэн иргэнд ямар хариуцлага тооцох вэ?

-Тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэж үзлээ. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл янз бүрийн нэр томъёо ашиглан мэдээлэл түгээж байна. Хориглолоо гэсэн үг биш. Гэр дотроо золгох, мөрөө гаргах, буузаа жигнэж идэж бололгүй яах вэ. Харин хөдөлгөөнийг хориглолоо. Аав ээж, ах эгч, ажаа, нутгийн ах гээд айл хэсэхийг хориглосон.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button