ЭРҮҮЛ МЭНД

Д.Нарангэрэл: Коронавирусийн халдвар дэлхийн 135 оронд бүртгэгдлээ

ЭМЯ коронавирусийн халдварын тархалтын талаар ээлжит мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл: Халдвар дэлхийн 135 оронд бүртгэгдсэн. Европын орнуудад халдвар эрчимтэй тархаж байгаа бол БНХАУ, БНСУ-д халдварын тархалт буурч байна. Эрүүл мэндийн яамнаас шинжлэх ухаанд суурилсан зөвлөгөө, мэдээллийг тогтмол хүргэсээр байна. Цаашид ч мэдээллээ цахимаар олгохыг эрмэлзэж байна. Хүмүүсийн сонирхсон асуултад цахимаар хариулах боломжтой чатботыг НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарч хөгжүүлж байна.

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа: ДЭМБ-ын гуравдугаар сарын 14-ний өдрийн мэдээллээр шинээр 13 улсад короновирусийн халдвар нэмэгдээд байна. Европ COVID-19-ийн гол төв болж байна. Дэгдэлтийг хязгаарлах зорилгоор олон нийтийн арга хэмжээг цуцалж, аль болох гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байна.  Итали, Иран, Испани улсад хоногт 1000-1500 тохиолдол бүртгэгдсэн. Соёл урлагийн байгууллага, дэлгүүр, рестораныг хааж, аль болох гэрээсээ гарахгүй байх зөвлөмж өгч байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

Холбоотой мэдээ

Back to top button