НИЙГЭМСПОРТ

Туркад хөл хорионд орсон Монголын тамирчид 18-нд эх орондоо ирнэ

Шинэ коронавирусийн халдварын улмаас Монголын тамирчид Турк Улсад хөл хорионд ороод байгаа аж. Тодруулбал, хүндийн өргөлт, бокс, чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн 30 орчим тамирчин, дасгалжуулагч Турк улсад байна. Тэд эх орноосоо ирэх тусгай үүргийн онгоцыг хүлээж буй аж.

Харин Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос Улаанбаатар-Истанбулын нислэгийг гуравдугаар сарын 18-ны өдрийн 06.30 цагт хийхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа юм байна.

Онгоц Истанбул хотноо орон нутгийн цагаар 10.00 цагт бууж, Улаанбаатар хот руу орон нутгийн цагаар 11.40 цагт хөөрөх төлөвлөгөөтэй байна.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button