Энтертайнмент
Ялалт “амьд”

“Фантастик”-ийн уран бүтээлчид өнгөрсөн долоо хоногт дахин нэг анги гарна гэдгийг албан ёсоор зарласан. Тус продакшны уран бүтээлчид төгсгөлийн ангийг бүрэн хэмжээний уран сайхны кино хэлбэрээр бүтээсэн тухайгаа мэдээлсэн юм.
Тэгвэл өнөөдөр /2020.03.16/ “37-р Точка” олон ангит киноны төгсгөлийн ангийн трейлер цацагдлаа. Киноны гол дүр болох Ялалт хоёрдугаар бүлгийн 10 дугаар ангид Лутаад буудуулдаг тухай гардаг. Киноны үзэгчид гол дүр нь буудуулан төгссөнд ихэд бухимдангуй байсан бол төгсгөлийн ангийн трейлерээс Ялалт амьд үлдсэнийг мэдэж болох ажээ.
Төгсгөлийн ангийн тасалбар захиалгыг шинээр нээсэн https://www.37tochka.mn/ сайтаар захиалан авах боломжтой юм байна.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хошин шогоос л дор юм хийх юм даа,ингэж амьдрахаар үхээч тэнэгүүд ээ
за за. Зомби хийчлээ