Нийгмийн

Баян-Өлгийд тусгаарласан иргэний шинжилгээний хариу СӨРӨГ гарчээ

Бүгд Найрамдах Казахстан Улсаас Цагааннуур боомтоор дамжин энэ сарын 14-ний өдөр орж ирсэн манай улсын нэг иргэн өндөр халуурч байсан тул Баян-Өлгий аймгийн Өлгий хотод тусгаарлаад байсан юм.

Тэгвэл тухайн иргэний шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарсан гэж аймгийн Эрүүл мэндийн газраас өнөөдөр /2020.03.17/ мэдээллээ.

Түүнчлэн өнөөдөр УОК Баян-өлгий аймгийн удирдлагуудтай цахимаар хурал хийнэ. Тусгаарлах байр хүрэлцээгүй, асуудал хүндэрч байгаа талаар тус аймгийн тамгын газраас мэдээлж байна.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button