НИЙГЭМ

ШӨХТГ: Махны үнийг 3500 төгрөгөөр нэмсэн “Номин Тав Трэйд” ХХК-ийг 20 сая төгрөгөөр торгосон

Өнөөдөр /2020.03.17/ Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус газрын дарга Б.Лхагва өвчний вирус тархах эрсдэл бүхий нөхцөлд бараа, бүтээгдэхүүний үнийг нэмж, үнийн хөөрөгдөл үүсгэсэн аж ахуйн нэгжүүдэд торгуулийн арга хэмжээ тооцсон талаар ярьсан юм.

Тэрбээр, "Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд хэсэгчлэн шилжсэнтэй холбоотой үнийн хөрөөгдөл үүсгэх, дамын худалдаа эрхлэх үйл ажиллагааг илрүүлж, хуулийн хариуцлага хүлээлгэх үүргийг ШӨХТГ болон бусад төрийн байгууллагууд хүлээсэн. Үүний дагуу байцаагчдыг өдөр бүр хуваарилан зах, худалдааны төвүүд дээр хяналт, шалгалт хийлгэж байна.

Үүгээр гуравдугаар сарын 10-ны өдрөөс хойш махны үнийг нэмж худалдсан Улсын их дэлгүүр дэх "Номин Тав Трэйд” ХХК-ийг 20 сая төгрөгөөр торгох шийдвэрийг гаргасан. Энэ компани хонины ястай махыг 1500, үхрийн ястай махыг 2000, үхрийн цул махыг 3000 төгрөгөөр тус тус нэмж худалдсан. Өөрөөр хэлбэл үхрийн цул мах нэг килограмм нь 14400 төгрөг байсныг 17999 болгон нэмсэн” гэлээ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button