Нийгмийн
Хотын дарга асан Э.Бат-Үүл нарын хэрэгт ЯЛЛАХ дүгнэлт үйлджээ

Нийслэлийн прокурорын газраас 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 3 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 71 хэргийг шүүхэд шилжүүлсэн тухай тус газраас мэдээллээ.
Эдгээрээс олны анхаарал татсан хэргүүдийн нэг нь Хотын дарга асан Э.Бат-Үүлийн хэрэг юм.
Тодруулбал, Нийслэлийн засаг даргаар ажиллаж байсан Э.Бат-Үүл, Төрийн орон сууцны санхүүжилтийн корпорацийн захирлаар ажиллаж байсан А.Гантулга, Бэрэн групп компанийн захирал Б.Мөнхтөр нарын бүлэглэж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөнгө угаасан хэрэгт 2020 оны хоёрдугаардугаар сарын 13-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
У.УЯН











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
uhsen atsniih n baatar salga buriadiin tarisan laig hurdan shiidvel taarna
За больдоо ардчиллыг дарах гээ юу МАН
muu mankurt min ulsaa yadarsan ard tmnee luivardsab hulgaichid tsaaz ch bagadna shuu.hotiin darga bhd n huu n irj hotiin zahirgaaniihniig zoddog baisan gej baigaa
үхсэнийх нь баатар, хүн алсан гэж баатар авсан хулгайч. жинхэнэ баатар байсан ч хэрэг хийсэн бол ялаа эдэлнэ шүү
Ардчилал Ардчилал л гэнэ, Яг үнэн дээ Ардчилсан Засаглал хаа ч байдаггүй гэж Дэлхийн томоохон Улс төрч Уинстон Черчилл хэлсэн байдаг шүү, Ардчилал гэдэг үг бол зүгээр Ард иргэдийг Толгойг угаах Худал үг гэж,
Ганц баатрыгаа яахнав дээ.