УЛС ТӨР

Б.Насантогтох: Иргэд эрчим хүчний үйлчилгээг ЦАХИМААР авах боломжтой боллоо

Засгийн газрын хуралдаанаар эрчим хүчний үнэ тарифтай холбоотой гарсан шийдвэрийн талаар ЭХЯ-ны Эрчим хүч, Түлшний бодлогын хэрэгжилтийн газрын дарга Б.Насантогтох мэдээлэл өглөө.

Энэ талаар тэрээр хэлэхдээ “Цахилгаан, дулаан эрчим  хүч хэрэглэх дүрэм, эрчим хүчний шугам сүлжээ хамгаалах дүрмийг шинэчлэн баталлаа. Эдгээр гурван дүрмийг 2011 оноос хойш шинэчлээгүй байсан. Ялангуяа хэрэглэгчтэй холбоотой техникийн өөрчлөлт гарсан. Эрчим хүчний үйлчилгээг цахимаар авах боломжтой болсон бөгөөд тухайлбал, эрчим хүч хэрэглэх хүсэлтийг биечлэн өгдөг байсан бол цахимаар өгөх боломжтой. Ийнхүү цахим болгосноор хэрэглэгчийн үйлчилгээ авах хугацааг хоёр дахин багасгаж, хэрэглэгч хүчин чадлаас хамаарч 3-14 хоногийн хугацаанд хүсэлтийн хариугаа авах боломжтой. Өмнө нь цаасаар бөглүүлж эрчим хүчний байгууллагуудаар иргэн явж үйлчлүүлдэг байсан” гэлээ.

Мөн тэрээр “Шугам сүлжээ хамгаалах дүрэм батлагдлаа. Төв шугамын ойролцоо хашаа хатгах зэрэг маш их зөрчил гардаг. Ингэж саад болсон иргэнийг эрчим хүчээр хангахгүй байхаар шийдвэрлэлээ” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button