УЛС ТӨР

Ё.Баатарбилэг: Цэцэрлэг, сургуулийн карентинийг үргэлжлүүлэх эсэхийг БААСАН гарагт шийдвэрлэнэ

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болсон бөгөөд хуралдааны дараа БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл өгөх гэж байна. Тэрээр өнөөдрийн хуралдаанаар Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III батлах тухай болон Инновацийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл батлах тухай асуудлаар хэлэлцсэн юм.

Мөн тэрээр, “Коронавирустай холбогдуулан сургууль цэцэрлэгийн хориог сунгах эсэхийг хэлэлцэж байна. Энэ талаар санал хүргүүлсэн. Баасан гарагт /2020.03.20/ УОК-оор шийдвэрлэнэ. Цэцэрлэг, сургуулийн түр завсарласныг үргэлжүүлэх эсэхээ бид энэ баасан гарагт УОК-т саналаа өгнө. Эрүүл мэндийн салбарын саналын үндэслэж шийдвэр гаргах байх. Эцэг эхчүүдийн зүгээс хоёр төрлийн санал ирж байна. Нэг хэсэг нь хичээл эхлүүлье, нөгөө хэсэг нь коронавирусийг сунгая гэх байр суурийг ирүүлж байна. 12 дугаар анги төгсөгчдөд ЭЕШ-д бэлтгэл болгох үүднээс “CD” тараана.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ХАРУУЛ ЗАНГИ
ХАРУУЛ ЗАНГИ

ЭНЭ ЖИЛДЭЭ ХӨЛ ХОРИОГОО ЦУЦЛААД ХЭРЭГГҮЙ. ЮУ Ч БОЛОО БИЛЭЭ. АНУ БҮТЭН ЖИЛ ХОРЬЧИХЛОО. БИДЭН ШИГ БЯД МУУТАЙ ОРОН ХОРИО ЦЭЭРЭЭ ХЭВЭЭР НЬ БАЙЛГАЖ БАЙЖ АРД НЬ ГАРНА ШҮҮ

Зочин
Зочин

Сунгаарай

зОЧИН
зОЧИН
Reply to  Зочин

Дэмжлээ

зОЧИН
зОЧИН

Ямар ч байсан энэ зөөвөрлөгдөн ирсэн вирусын байдлыг 14 хоног ажигласан дээр.

Холбоотой мэдээ

Back to top button