“АШУҮИС-ийн эмнэлэг хувьчлагдахгүй, 14 тэрбумын хөрөнгө шийдэгдсэн”
Япон Засгийн газрын санхүүжилтийн 210 тэрбум төгрөгөөр баригдсан АШУҮИС-ийн сургалтын эмнэлэг гуравдугаар сарын 20-нд хаалгаа барих гэж байна гэх мэдээлэл тархаад байгаа. Монголын талаар шийдэгдэх 14 тэрбум төгрөг асуудал дагуулж буй. Энэ талаар өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн, шийдвэр гаргасан байна.
Тэрээр энэ тухай БСШУС-ийн сайд Ё.Баатарбилэг танилцууллаа. Тэрээр, “Засгийн газарын хурлаар АШУҮИС-ийн дэргэдэх сургалтын эмнэлэг байгуулах, үйл ажиллагааны чиглэлийг цогцоор нь шийдсэн. Сүүлийн үед энэ эмнэлгийг хувьчлах тухай мэдээлэл гарч байгаа. Эл мэдээлэл худал. Өнөөдрөөс БСШУС-ийн яамны харьяанд шилжиж байна. Өнөөдрийн байдлаар тус эмнэлэгт дүрс оношлогоо, лаборатори, амбултори, уламжлалт гэсэн чиглэлээр ажиллаж байна. Үйл ажиллагааг нь бүрэн эхлүүлэхэд 14 тэрбум шаардлагатай. Тоног төхөөрөмж авах хөрөнгө. Энэ хөрөнгийг дэлхийн банкнаас санхүүжүүлэхээр шийдсэн. Тэгэхээр асуудалгүй” гэлээ.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АШГҮЙ ДЭЭ. ХҮН БАРИАД ӨГСӨН ЮМЫГ АРД ТҮМЭНДЭЭ ЗОРИУЛАХ ХЭРЭГТЭЙ. ХУВИЙН ӨМЧ БОЛГОЖ ЯАСАН Ч БОЛОХГҮЙ
Санхүүжилт...ямяр хугацаанд төлөх өр вэ? Тодорхой бичээч.өөд харуулахгүй өрөөр дардгаа болимоор юм...юүсгииг их хайлаа