ЭДИЙН ЗАСАГ
Д.Ангар: Бодлогын хүүг ДОЛООН хувиар бууруулж ГУРВАН хувь болгох боломжтой

Мөнгөний бодлогын хороо 2020 оны гуравдугаар сарын 11-ний өдөр ээлжит хурлаа хийж, бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж, 10 хувьд хүргэх шийдвэр гаргасан.
Тэгвэл эдийн засагч Д.Ангар бодлогын хүүг ДОЛООН хувиар бууруулж ГУРВАН хувь болгох боломжтой тухай жиргэжээ.
Тэрээр өөрийн твиттер хуудаснаа, “Ковид19”-ийн үед эдийн засгийн хувьд ЗАЙЛШГҮЙ авах арга хэмжээ: Монголбанк бодлогын хүүгээ дахин 7%-р бууруулж 3% дээр тогтоох. Ингэснээр банкууд зээлийн багцаа нэмэгдүүлэх ёстой, гэвч өөрийн хөрөнгийн харьцаа нь тулсан тул зээл нэмж гаргаж чадахгүй. Тиймээс банкууд бодлогын хүү буурсантай холбоотойгоор хадгаламжийн хүүгээ эрс буулгаж эхлэнэ” хэмээн жиргэжээ.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.