НИЙГЭМ

МҮЭХ: Сул зогсолтын үед цалингийн 60 хүртэлх хувийг өгөх ёстой

МҮЭХ-ноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тус холбооноос дараах мэдээллийг өгөв.

"МҮЭХ-ноос коронавирусийн улмаас эдийн засагт болоод нийгмийн олон асуудлыг дагуулж буйтай холбогдуулан Засгийн газар, Монголын олгогч ажлын эздийн нэгдсэн холбоонд уриалга хүргүүлнэ. Нэгдүгээр сараас эхлэн аж ахуй нэгж, байгууллагууд зогсолт хийсэн. Хуулиараа сул зогсолтын үед цалингийн 60 хүртэлх хувийг өгөх ёстой. Гэхдээ ажилчдынхаа цалин, цахилгааныхаа мөнгийг төлж байгаа олон компаниуд байгаа. Энэ хүндрэлтэй цаг үед ААН, байгууллагууд маань ажилчдынхаа цалин хөлсийг нь тогтмол, бүтэн олгооч ээ гэсэн саналыг тавина. Чанаргүй зээл сүүлийн саруудад 12 хувиар өссөн, иргэдийн ихэнх нь хуримтлалгүй, зээлээс зээлийн хооронд амьдарч байна. Мөн төрөөс аж ахуй нэгжийг дэмжсэн нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлээч гэж хүсэж байна” гэлээ.

Түүнчлэн УИХ-ын сонгууль болох гэж буйтай холбогдуулан тус холбооноос дараах саналыг, улс төрийн намууд болон бие даан нэр дэвшигчдэд мөрийн хөтөлбөртөө тусгах 5 зүйлийн шаардлагыг төрд хүргүүлэхээ мэдэгдсэн юм. Биечлэн очиж өгөх боломжгүй тул "Нийгмийн захиалгат баримт бичиг”-ийг даваа гарагт /2020.03.23/хүргүүлэх аж.

Үүнд:

  • Цалингийн хуваарилалтыг ДНБ-ий 40 хувьд хүргэх, зохист хөдөлмөрийн бодлогыг бүх шатанд хэрэгжүүлэх,
  • Банкны хүүг 8 хувиас дээш гаргахгүй байх,
  • Ипотекийн зээлийг 3 хувьд хүртэл бууруулах,
  • Дундаж наслалт бага байгаа энэ үед тэтгэврийг өвлүүлэх тогтолцоог бий болгох,
  • Уул уурхай, ашигт малтмалын орд эзэмшдэг компаниудыг нээлттэй компани болгож иргэн бүрийг хувьцаажуулах санал хүргүүллээ.

Б.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button