НИЙГЭМ
Говь-Алтай аймагт 5.8 магнитудын газар хөдөлжээ

Говь-Алтай аймгийн Тонхил сумаас зүүн урд зүгт 30 км зайд өнөөдөр /2020.03.20/ 11:03:11 цагт 5.8 магнитудын газар хөдлөлт болжээ.
Энэ нь Ховд аймгийн нутаг дэвсгэрт нөлөөлсөн байна.
Тодруулбал, Ховдын цагаар 10:04 минутын үед иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн аж. Улмаар Ховд аймгийн Жаргалант суманд 3-4, Цэцэг, Мөст, Алтай, Үенч, Булган, Дарви суманд 5-6 магнитудын газар хөдөлжээ.
Газар хөдлөлтийн бусад бүс, чичирхийллийн хэмжээг нарийвчлан тогтоохоор ажиллаж байна хэмээн Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.
Б.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.