УЛС ТӨР

Монголоо голдог монголчууд

Коронавирусийн тархалт Европ, АНУ, Африкийн орнуудад хяналтаа алдаад байна. БНХАУ-аас эхэлж дэгдсэн тус халдвар өдгөө дэлхий нийтийн айдас болж хувираад байгаа юм.

Монгол Улс халдварын голомт буюу БНХАУ-тай хил залгаа оршдог ч эх орондоо халдвар оруулж ирэхээс сэргийлж шуурхай арга хэмжээ авч, хөл хорио тогтоон ажилласан нь Олон улсад үлгэр жишээ болж буй. Харин Европын орнууд “хэнэггүй” байдлаасаа болж одоо горыг нь амсаж байгаа тухай судлаачид онцолж байна. Манайд харин төр засаг нь ард түмнээ хаяхгүй, харж үзнэ гэдэг байдлаар тусгай үүргийн онгоц дөрвөн удаа нисгэж 1000 гаруй иргэнээ авч ирээд байгаа билээ. Мэдээж вирус гадаадаас импортлогдон орж ирсэн. Одоогийн байдлаар АРВАН тохиолдол бүртгэгдээд байгаа.

Өмнөд хөршид халдвар тархаж, хүчээ авч эхлэхэд л хэсэг бүлэг хүмүүс Монголоо голоод эх орноосоо явсан сурагтай. Сурагтай ч гэж дээ, “явсан”. “Манайх шиг ядуу буурай оронд энэ халдвар ороод ирвэл барьж дийлэхгүй, эмчилж чадахгүй” гээд явцгаажээ.

Гэтэл өнөөх тансаг сайхан гадаадад нь халдвар тархаж асуудал бишдээд ирэхийн цагт Монгол руугаа тэмүүлж, нутаг эргэхээр тэмцэцгээх. Жаргахдаа гадаадад, зовохдоо эх орондоо гэгч нь болцгоож. Мэдээж тэд ингэх бүрэн эрхтэй л дээ.  Үүнд нь хориг тавих эрх хэнд ч байхгүй.

Харин тусгай үүргийн онгоцонд ямар иргэдийг хэрхэн багтааж авч ирсэн, яаж хяналт тавьсан асуудал. Албаныхан гадаадаас ирсэн хүмүүс хэн болох, ар гэрийнхэн ямар хүмүүс болохыг ухаж төнхөж болохгүй гэх утгатай анхааруулга ч өгч байсан. Цаанаа бас л учиртай.

Үүнээс улбаалан нийгэмд нэгэн сайдын эхнэрийг авч ирэхийн тулд тусгай үүргийн онгоц нисгэх шаардлагатай болсон гэх хардлага үүссэн юм.

Мэдээж арын хаалгаар ирсэн арын хаалгынхан буюу даргын эхнэрүүдэд тусгаарлах байр таалагдаагүй. Халдварт вирусээс зугтаж эх орондоо ирсэн зарим нэг нь бүр “оодорсон”. Дарга, цэргээр утсаар яриулж, бүр тусгай ор нэхэж ажилд нь хүндрүүлж учруулж байгаа талаар ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр мэдээлэл хийж, уурсаж байв.

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
23 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Авгай нар нийлж суугаад баздаг хов шивдээ.

Иргэн
Иргэн
Reply to  Зочин

Үнэн үг хэнд ч хатуу сонсогдоно. Өндөр өртөгтэй европын орнуудад баячууд л амьдарч, эмчлүүлнэ шүү дээ. Монголоо голж төрсөн өдрөө хүртэл гадаадад хийж гайхуулдаг.Хүрэлсүх дахиж хамаатнуудаа авна,дуугүй ыай гэж загнасан шүү, одоо яанаааа

Зочин
Зочин

ТЭДЭНД ХУЦ АМАА ХАМХИ ГЭЖ ХЭЛЭЭРЭЙ

Erdene
Erdene

Mongoloo goldog mongol gej yugaa soliorood bainaa haach baihgui yum saraachihaa boli

Ungas
Ungas

Eh ornoo golson hun gadaad yavdiimuu aygui bol ene niitlel bichsen baagii solongost ajillajil baisan baigaadaa

Зочин
Зочин

Үнэн шүүдээ.Оюутанууд зарим нэгэн албаныханаас бусад нь монголоо голж жаргалын орнуудыг зорьсон шүүдээ. Монгол ядуу байна гэх боловч монголоос л хамаг валют эд бараа бүр эм тан зөөж амьдардаг хүмүүс. Ийм үед ирэхдээ ичихгүй люм.

Зочин
Зочин

Монголын 4 сая иргэний эрхийг эрүүл аюулгүй амьдрах эрхийг зөрчин байж авчирж байхад баярлаад дуугүй орчиндоо дасан зохицоод хэдхэн хоночихлодоо, халдвар тархвал яанам? Би ч айж байна, гадаадаас ирэгсдээс!!!!

Зочин
Зочин

Дээгүүр загнаад эх орноо голж явсан юм бол ямар нүүрээрээ эргэж ирж чадаж байнаа шившиг гутамшигийн туйлууд

Z oichin
Z oichin
Reply to  Зочин

Medehgui bj bitgi tenegtej bai chi gesen tend bga humuusin tysih hurtej suuga ch yum biluu

Монгол
Монгол
Reply to  Зочин

Тэд нарыг та ичих нүүртэй гэж бодож байна гэж үү дээ?

Зочин
Зочин

Тэр даргын авгайг хамийн сүүлийн явалтаар авчирах байсан юм

зочин
зочин

Би наадхын чинь тухай сэжиг төрж, зарим сураг ажиг дуулаад элдэв зөрчөл , яриа гаргасан хүмүүсийг нэрээр нь мэдээлэх санал ч бичиж байсан. Даанч тоохгүй өнгөрөөсөн. Ганцхан эх сурвалжаас мэдээ авч бай гэж хэвлэл, мэдээллийнхнийг зандарсан.

Иргэн
Иргэн

Эд монголд халдвар тархах вий гэж бодох уу.Энхтүвшин дарга герман,орсод халууныг нь үзэхэд зүгээр байсан.Онгоцноос буунгуутуу короно туссан маягын юм хэлж байсан. Монголчуудыг тэнэг гэж боддог юм байх даа.Бас дахиж оруулж ирнэ гэж загнасан

нэзочинрээ
нэзочинрээ

оргүй ч биш байх солонгосоос авчирч буй хүмүүсээ овог нэр регисрийн дугаартай нь хэд хоногийн өмнө бичсэн байсан.нэг хүний нэр давхар бичсэн байсан.сүүлийн з нислэг чимээгүй авчирсан сэжигтэй л байнадаа.тэд нь өвчинш

Oyun
Oyun

Mongoloo golsondoo bish shuu de tur zasag n ajlaa hiij ogohgui 3 say huniig ajiltai orlogotoi bailgaj chadahgui uchiraas l humuus hulgai hj hudlaa yarikhguigeer oorsdiinhoo huls hudulmuriig unelj chadaj bga uls ruu tur yawj bgamaa

ззз
ззз

Ард иргэдээ боддог хүний дүр эсгээд сүржин загнаад байсан эцэст нь өөрсдийнхөө л ах, дүү, амраг,, саднаа зөөхийн тулд 3 сая иргэнийхээ амь нас эрүүл мэндээр дэнчин тавьсан юм биз дээ.

Зочин
Зочин

kkkk balarsiin yum

Зочин
Зочин

Uyn setguulch guai naad or der nehsen asuudlaa ul undestei ym bicheerei ter tusgaarlagdaj baigaa bairaa ehleed 2 nudeere haraarai tgd irgeded zuw medeelel uguurei setguulch hun baij hunuusiin tarhiig ingej ugaaj bas bolohgui shdee

Naran
Naran

Bugdig ni teg helj bolohgui shuu.bid gadaadad bas ajilj bga humuusin neg.eh orondoo daraa boloh tyhai bodoogui muruure ende uldeed amidarch l bn.bas eh orondoo ah duus aaw ger bul ruge mungu yawuulj ar taldaa tys bolj yawaa.!!

Зочин
Зочин

Тийм хүмүүс мэр сэр ирсэн байх талтай л юм. Өвөл болохоор унаа, хүйтнээс дайжаад гадаадад амардаг хүмүүс байгаа. Мэдээж тэр нь жирийн ард биш.

иргэн
иргэн

Олны үг ортой гэж.

Зочин
Зочин

яашкаануудыг хаана ч хорьсон яадын нялх балчирууд эмнэлэгийн коридорт хэвтэж эмчилгээ хийлгээд үхээгүй хөлдүү дуракууд хаанаас төрж өсөсөнөө мартсан псдак голсон эх орон чинь голд чинь орж шилсэн улс чинь шилээр чинь хатгаа юу яагийнууд

Зохиолч Лувсангийн Пүрэвдорж
Зохиолч Лувсангийн Пүрэвдорж

Монголын иргэн ардчиллын буянаар хаана ч оршин суух эрхтэй л дээ. Харин тэрнээ нуух л хэрэггүй. Цэвэгням Даваажаргал Ананд нар хөдөлмөрийн баатар, гавъяат цол авчихаад Японы иргэн болоод яваа л биз дээ?

Холбоотой мэдээ

Back to top button