Нийгмийн

Салхинд хийссэн шар хайсны нийлүүлэгч “Даян Байгаль” ХХК Өмнөговийн угтах хаалгыг 680 саяар барьжээ

-САЛХИНД ХИЙССЭН ШАР ХАЙСЫГ 766 САЯ ТӨГРӨГӨӨР НИЙЛҮҮЛЖ БАЙВ-

Өнгөрөгч оны зургадугаар сард салхинд хийссэн шар хайс нийслэлээр нэг дуулиан тарьж байв. Тодруулбал, нийт 4820м урттай шар өнгийн хайс, хашлагыг сансрын тунель болон бусад газруудад байрлуулсан. Гэтэл тус хашлага хэдхэн хоногийн дараа хүчтэй салхи, бороонд унаж хэд хэдэн машин эвдэж, хохироосон хэрэг гарсан билээ.

Уг шар хайсыг Өмнөговь аймгийн Даян-Байгаль ХХК 800 орчим сая төгрөгөөр БНХАУ-даас авчирч нийлүүлсэн байдаг.

БНХАУ-д нэг метр нь 88-210 юаниар зарагддаг хайсыг 160 мянгаар буюу нийт 766.3 сая төгрөгөөр нийлүүлж, 38.5 саяар суурилуулсан гэж олны хэл амны бай болж байв.

-ӨМНӨГОВЬ АЙМГИЙН УГТАХ ХААЛГЫГ ХАГАС ТЭРБУМ ДАВСАН ӨРТГӨӨР БАРЬЖЭЭ-

Тэгвэл эл компани энэ онд Өмнөговьчуудын хэл амны бай болоод байна. Тодруулбал, Өмнөговь аймгийн орох, гарах хэсэгт байрлах хүндэтгэлийн хаалгыг мөн 680 саяар барьжээ.

Эл хөрөнгийг орон нутгаас буюу улсын мөнгөөр санхүүжилтийг гаргаж зарцуулсан байна. Тус угтах, үдэх хаалгаа таван сарын өмнө буюу 2019 оны аравдугаар сард ашиглалтад оруулсан гэх мэдээлэл байна.

-“ДАЯН БАЙГАЛЬ” ХХК ОЮУТОЛГОЙ КОМПАНИД ХАНГАН НИЙЛҮҮЛЭГЧ БОЛЖЭЭ-

“Даян-Байгаль” ХХК-ийн хувьд Өмнөговь аймагт барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм. Өмнө нь аймгийн цэцэрлэгийн засвар болон хэд, хэдэн барилгын тендерт оролцож байсан нь Өмнөговь аймгийн шилэн дансанд бүртгэлтэй байна. Тус компани нь өдгөө Оюутолгой компанид ханган нийлүүлэгч болсон байна.

Компанийн захирал А.Даяндоржийн хүү Д.Баттүшиг нь Өмнөговь аймгийн бүтээн байгуулалтын корпорацын гүйцэтгэх захирлаар мөн давхар ажилладаг байна.

Уг бүтээн байгуулалтын корпорацыг Өмнөговь аймгийн бизнесменүүд хамтран байгуулж байжээ. ТУЗ-ын даргаар нь УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн менежер Д.Мөнхбат гэх залуу ажилладаг аж.

Тиймээс Даян Байгаль ХХК-г тендерт ялалт байгуулахад Д.Мөнхбат гэх дээрх залуу тусалсан байх болзошгүй.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Өмнөговь
Өмнөговь
3 сар 24, 2020 08:24

Хаана ч байхгүй сайхан бүтээн байгуул�##�т болсон. Ганц тоосгоны булан өргөж үзээгүй байж мэдээнцэр бичиж яадаг юм бэ дээ

энхбаатар
энхбаатар
3 сар 24, 2020 11:37

чи энийгээ бүтээн байгуул�##�т гэж нэрлэж байгаа юмуу? инээдтэй нѳхѳр үү чи ?!

Зочин
Зочин
3 сар 24, 2020 18:49

Олон сайхан жолооч нар энэ ха�##�ганаас болж амь нас эд хөрөнгөөрөө хохирсондоо �######�уул

Өвөө
Өвөө
3 сар 24, 2020 18:08

Тэр бүтээн байгуул�##�т гд бгаа хөдөөнии м�##�аа наад мөнгөөрөө элсэн говио ойжуулсан бл жинхэнэ бүтээн байгуул�##�т блох блаа. Хаана ч бхгүй гдэг нь аргагүй.танай аймагт олигтой цоройх юм бхгүй элсэн говь, шороо,гэр хороолол л бгаа юм чинь аргаг

Иргэн
Иргэн
3 сар 24, 2020 08:44

Ер нь улс, орон нутгийн төсвийн хөрөнгөнөөс иймэрхүү арк хийхийг хориглох хэрэгтэй. Хувийн байгууллагууд, ард иргэдийн хандив байлаа ч ийм дэмий юманд мөнгө үрэх хэрэггүй. Аймгуудын хооронд ийм аркны ур�##�даан болж хувирлаа. Боль боль!

Зочин
Зочин
3 сар 24, 2020 10:16

neg n ochood morgoh ayultai. zam deer iim goloor n ordj gardag zuil oor ulsad bgaa yu. baishingaas unetei hog

Зочинзочин
Зочинзочин
3 сар 24, 2020 11:06

Yahaaraa salhind hiisdiin,hereg boloh gazraa uchnuun hereg bolson. Haisiig tavisan gazraar cham shig t1 vvd zuv yavaad surtsiimaa bitgii muulah yumas olj yadaad bai

Зочин
Зочин
3 сар 24, 2020 11:25

Ийм ха�##�га огт хэрэггүй. Аль ч газарт. Наад мөнгөөрөө сайхан явган хүний зам тавь дугуйн зам тавь бүр илүүдээд байв�##� гэр хороолол доторх машин зам тавь. Хүний амьдр�##�д өдөр тутам нэн тэргүүнд шаардагдах тав тухын зүйл хйчих.

Иргэн
Иргэн
3 сар 24, 2020 13:26

Хүүхэд байхад сум бүр цагаан ха�##�га гэдэг ха�##�гатай байсан санагдана. МАН 100 жил цагаан ха�##�га барьсаар. Хэрэв энэ ха�##�гануудыг хил дээр барьсан бол хилээ бүрэн хашаажуулчих байсан байж магадгүй.

Tor sh gehshig
Tor sh gehshig
3 сар 24, 2020 15:00

P###aa iim lalriin setgel tei garuud bhad yaaj huhjij yum be seee

Зочин
Зочин
3 сар 24, 2020 21:39

ЭНЭ ИХ МӨНГӨӨР ХЭДЭН АЖЛЫН БАИР БЭЛДЭЖ , ХИЧНЭЭН ХҮНИИГ АЖЛЫН БАИРТАИ БОЛГОЖ , ХЭДЭН ӨРХИИН ОРЛОГЫГ НЭМЭГДҮҮЛЖ АМЬДРАЛД НЬ ТУС НЭМЭР БОЛОХ БАИВАА .... ХААЛГАНД ХАГАС ТЭРБУМЫГ ЗАРЦУУЛСАН ГЭЖ МӨНГӨ ХУЛГАИЛДАГ УЛААН ПОПУЛИСТУУД

Холбоотой мэдээ

Back to top button