Монголын төрд мөнхийн татаастай Д.Загджав

Өнөөдрийн /2020.07.22/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар зарим агентлагийн дарга нарыг томиллоо. Тодруулбал, Цагдаагийн ерөнхий газрын даргаар тус газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болдыг, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаар Эрчим хүчний дэд сайд асан Т.Гантулгыг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргаар Уул, уурхайн дэд сайд асан Д.Загджавыг тус тус томилов.
Эдгээр дарга нарын томилгооны зарим нь эхнээсээ шүүмжлэл дагуулж эхлээд байгаа юм. Тухайлахад, Д.Загджавыг ШШГЕГ-ын даргаар очиж, генерал зүүхээр зэхэж байгаа гэх шүүмжлэл гарсан.
Түүний хувьд өмнөх засагт Уул уурхайн хүнд үйлдвэрийн дэд сайдын албыг хашиж байгаад шинэ засагт хуулийн байгууллага руу шууд үсэрч орсон нүүдлийг хийж байна.
Нүд орой дээр гаргасан эл нүүдэл нь эрхэм Д.Загджавт цэрэг, цагдаа, хуулийн чиглэлээр ажилласан туршлага бий юу гэж асуухад хүргэв. Жинхэнэ хариултаараа бол, 1985 онд НАХЯ-ны Цэргийн дээдийг төгсөөд 1987 онд хүртэл Дорноговь аймагт хоёр жил цагдаагаар ажиллажээ. Өөр цагдаад, зэвсэгт хүчинд алба хаасан намтаргүй нэгэн аж.
Харин цахим орчинд түүний бэлтгэл дэд хурандаа, хурандаа цолтой зургууд нь олны анхаарал татаж байна. Цагдаагийн байгууллагад хоёрхон жил ажилласан хүнд Зэвсэгт хүчний жанжин штабын ямар даргын, хэзээний тушаалаар хурандаа цол зүүлгэв гэдэг нь тодорхойгүй. Одоо ШШЕГ-ын дарга болсноор Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар цэргийн дээд цол генералын мөрдэстэй байхаар хуульчлагдсан.
Энэ цол заримынх нь хувьд хар залуу наснаасаа эхлээд 30 гаруй жил цэргийн албанд зүтгээд ч авч чадахааргүй цол. Гэтэл зарим нь намд зүтгээд, дарга болоод л генералын мөрдэс зүүх нь.
Харин тэрбээр, 1997 оноос нам дагаж, улс төрд орж ирсэн. МАН ялах бүртээ Д.Загджавт албан тушаал өгч ирсэн гэгддэг. “Нам төрдөө олон жил зүтгэсэн хүн тул албан тушаал өгөхгүй бол горьгүй нь” гэж үглүүлсээр дэд сайдын сэнтийд заларсан хүн бол Г.Загджав. Улс орны эдийн засгийн амин чухал салбар болох Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд дэд сайдаар очсоноосоо хойш түүнд хийж гийгүүлсэн ажил ховор.
Төрийн ордонд сайд, дарга нарын өрөө хэсээд эсвэл “Сод Монгол”-ын оффисоор маш ихээр үзэгддэг гэж хэвлэлүүдээр хатуухан шүүмжлүүлсэн удаа ч бий. Нэг том цүнх сугавчилсан сүрхий даргын дүртэй. Гол нь юу ч хийдэггүй хирнээ асар их эрх ашигтай, эрх мэдэлтэй.
Энэ удаагийн албан тушаалын томилгооны бялуунаас ч тэр хоцорсонгүй. Үүнийхээ хариуд хэвлэлүүд төдийгүй олон нийтийн шүүмжээс ч холуур тойрохгүй нь ээ. Д.Загджав, Монголын төрд мөнхийн татаастай нэгэн аж.
У.УЯН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ томилгоонууд үнэхээр нүдээ олсонгүй. Ёстой ард түмэн цагаан цаас ,түүн дээр юу сараачсан болно гэж б на шүү Загджав гэж гоожуур генералийн суудал дээр ...яаж чадаж б на вэ
kazinoochin ul buteh etgeed dee Damdinsuren ug n sain ajillaj bsan odoo ch shudraga zuil algaa bushuukhan songuuli boloosoi
Гоожуур Загджав генералийн суудалд очихоор юуч хэлэх вэ дээ.шшгег
Амар болж дэ, сонгон шалгаруулалт ч байхаа больжээ. Хуулиудаа хvчингvй болгоод, ТАЗ-аа татан буулгаад, хааны зарлигтай болвол таарна
Хурэлсух загджавт ортэй л юм байгаа биз. Монголын ард тумэн оргуй шуу. Хууг нь сайд оорийг нь шоронгийн дарга болгов
HUDuurgiin zasag darga baihdaa HUD-iin hamag saihan gazriig hudaldaj bayjsan. Ene husriin tsarai odoo BOLI. Harin shiitgeh tsag bolson. Ard tumen ene gaig sain medne.
Энэ томилгоо харин ч мэргэжлийн бус олон нийтийн санаа сэтгэгдэл нийцэхгүй засаг өөрөөсөө оноо алдсан томилгоо боллоо...
Загджав хаа нэг газар байхгүй л байвал энэ засаг төр утгаа алдана. Бүх юм Загджав дээр тогтож байгаа ш дээ.
Хахаха үнэн лд пялдага өвгөнд дарга хийх заяа бас үлдсэн л байж
Зайл2 иймэрхүү худлаа гаруудаар монголын төр дутав гэж дотор нь ажиллаж байгаа хүмүүсээс яагаад тавьж болдоггүй юм бол ац гэж.
Дэд сайдаас эхлээд томилгоо нэг л бишээ. Гантулга, Загджав хоёрт МАН яасан их өртэй юм бэ
Пөөх дарга болонгуут шууд генерал . Солиотой. Дагалдуулаад нэгмөсөн СТА өгчих хэрэгтэй ш дээ
Энгийн нэг төрийн албан хаагч төрийн алба эрхлэх гэж ерөнхий шалгалт,тусгай шалгалт өгч байж, АТГ-т шалгуулж арай гэж томилогддог.... Эсвэл Төрийн албаны зөвлөл, Авлигатай тэмцэх газарт хмааралгүй ажил албан тушаал юм болов
Төрд хэрэгтэй зайран гэж байдаг гэсэн. Загджав тийм юм байлгүй.
Ene bolowsrolgui uhaan muut Yagaad tomilogdood bn da
Загджав 1987 онд дэнслэгч цолтой байсан юм бол бэлтгэлээ нь цол жил тооцоод байхад хурандаа бололгүй яахав.оросод бэлтгэл офицерууд нь жилээр тооцоод өөрсдөө цолоо нэмээд явдаг гэсэн түүн шиг....тушаал ямар хамаа байнаа.7 хоног цэргийн дүрм
Хамгийн буруу шийдвэр дээ Ашиг сонирхолын асар их зөрчилтэй.харьцааны соёл ёс зүйл бол бүр байхгүй бүдүүлэг бусдыг дарамтлах дуртай асар их хөнгөн хөөрүү онгироо нөхөр дөө ШШГЁГ ыг ёстой самарч хаяж Хүрэлсүхийг бас л садаргах хүн дээ
Ёстой буруу томилгоо түй гэхээс өөр юу гэхэв дээ Хүрэлсүхэд итгэж байсан юм хайранч ёрөнхий сайд хайранч намын дарга дахиж МАН -д санал өгнө гонжийнжоо
Arai ugui bailgui dee