НИЙГЭМ

Компаниудын хувьцааг бүртгэх үйлчилгээний хөлсийг 20 хувиар хөнгөллөө

"Монголын хөрөнгийн бирж" бүртгэлтэй компаниудаасаа авдаг үнэт цаас бүртгэх үйлчилгээний хөлсийг энэ сарын 01-ний өдрөөс арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд 20 хувиар хөнгөлөхөөр боллоо.

Тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлөөс цар тахлын үед аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө татан төвлөрүүлэх, шинээр үнэт цаас гаргах үйл ажиллагааг дэмжих зорилгоор ийнхүү хөнгөлж байгаа аж. 

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 49.3-т заасны дагуу “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК нь өргөдөл гаргагчийн хүсэлтийг хянан шийдвэрлэж, үнэт цаасыг хөрөнгийн биржийн бүртгэлд бүртгэх, үнэт цаас болон үүсмэл санхүүгийн хэрэгслийг нийтэд санал болгон худалдах, худалдан авахтай холбоотой гэрээ, хэлцэл байгуулах нөхцөлийг бүрдүүлэх, үнэт цаасны арилжааг зохион байгуулах үндсэн чиг үүргийнхээ хүрээнд бүртгэлтэй компанид үзүүлж байгаа үйлчилгээнийхээ хөлсийг тогтоон авах эрхтэй юм.

Үнэт цаас гаргагч нь үнэт цаас бүртгүүлэх болон үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулах тухай өргөдөл гаргахдаа буцаан олгогдохгүй нөхцөлтэйгөөр МХБ-д төлдөг. Өргөдлийг хүлээн авч хянах үйлчилгээний хөлсний хэмжээ шинээр болон нэмж үнэт цаас бүртгүүлэх тухай өргөдөл гаргахад 2 000 000 /хоѐр сая/ төгрөг, үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулах тухай өргөдөл гаргахад 1 500 000 /нэг сая таван зуун мянган/ төгрөг байна.

Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button