НИЙГЭМ
Тусгай үүргийн онгоцоор Оюутолгойд ажиллах австрали мэргэжилтнүүд иржээ
Өнөөдрийн /2020.07.22/ ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү Австрали улсаас 48 иргэн шөнийн 01.00 цагт ирснийг мэдээлсэн юм. Тэд Австралидаа шинжилгээнд хамрагдсан бөгөөд зөвхөн тэднийг татан авчрах тусгай үүргийн онгоц үйлдэгдсэн хэмээж байв.
Тэгвэл эх сурвалжийн мэдээллээр тэдгээр иргэд нь “Рио Тинто” компанийн урилгаар Оюутолгойн гүний уурхайд ажиллахаар ирсэн австрали мэргэжилтнүүд аж. Тэд журмын дагуу 21 хоног тусгаарлагдах ба давтан шинжилгээ авах юм байна.
Г.САНЧИРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дотооддоо халдваргүй гэж онгирч байж тарал тараах вий дээ. Сайтар тусгаарла
Монголд халдвар тархаагүй гээд шарууд дуртай ирж байгаа л даа
Gadaad irgen oruulahgui geed chalchaad baisan haa b.aa