ХАНДИВ: УОК нэг ширхэг амны хаалтыг 1.000 төгрөгөөр захиалж, оёулжээ

Сүүлийн үед хэвлэл болон олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр УОК-т ирж буй хандив, түүний захиран зарцуулалттай холбоотой асуудлаар иргэдээс багагүй шүүмжлэл ирж буй. Тодруулбал, Монгол Улсын шадар сайдын 2020 гуравдугаар сарын 06-ны өдрийн 18 дугаар тушаалын дагуу "Бөртө” ХХК, ШШГҮГ, ХХЕГ-ын оёдлын үйлдвэрүүдээр 85.000 ширхэг амны хаалт буюу нэг ширхэг маскийг 1000 төгрөгөөр оёулсан зэрэг доор шалтгааны улмаас иргэдийн дунд үл ойлголт үүсгэсэн асуудал их.

Энэ тухай Улсын Онцгой комиссын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяраас тодруулахад:
6.8 орчим тэрбум төгрөгийн хандив цугларсан. Олон дахин хэлж байна. Энэ хандивийг энэ дотроос бусад холбогдох мэргэжлийн байгууллагын хүмүүс нэг төгрөг ч ашиглахгүй. Хандив хоёр хэлбэрээр цугларч байгаа. Бэлэн мөнгө болон бараа материалын хандив гэж. Бэлэн мөнгөний хандивын дийлэнхийг Эрүүл мэндийн салбарыг чадавхижуулахад чиглэгдэж байгаа. Энэ хандивийн хэсэгт УОК, Шуурхай штабаас оролцдоггүй юм. Тусдаа ажлын хэсэг ажиллаж зориулалтын дагуу ашиглаж байгаа. Бусад нь бараа материал байгаа. Бүгдийг нь тодорхой хэмжээнд захиран зарцуулж байгаа. Харин сүүлийн үед хамгаалах хэрэгсэл болон бусад нөөц маань багасаж байгааг хэлмээр байна. Тусгаарлах байранд ажиллаж буй хүн бүр хамгаалах хувцас, амны хаалтыг хэрэглэж байгаа. Энэ бүгдийг нөөцөөс гаргаад ажиллаж байгаа” хэмээх хариултыг хэллээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ХЭН НЬ ХЭНЭЭР ОЁУЛСАН ЮМ БОЛ
Монголд оёсон нь чанар муу болхи байдаг. Яагаад яг стандардынхаа дагуу оёж чаддаггүй юм бол ?
Одоо маск хямдраад онлаинаар 250 гэж байгаа ! Дэндүү байна УОК ! Хандивийн мөнгөөр тоглох ёсгүй.
Хэрэг үүсгэ ! Энхтүвшинд !
Энэ новшнуудад ёс зүй жудаг гэж үнэхээр �##�га.
УОК �##�иваа ажлаа зөв шудрага сайн хийх ёстой болохоос ашиг харах зүйл хийх ёсгүй шүүдээ.
хусаж өгчээ хөөрхий