ДЭЛХИЙ

АНУ 100 хувь цахимаар хичээл заах их сургуулиуддаа гадаад оюутан элсүүлэхгүй

АНУ-ын хил, цагаачлалын алба энэ намрын улирлаас их сургуульд элсэж буй гадаадын оюутнуудад хилийн хориг тавихаар болжээ. Тодруулбал 100 хувь цахим хэлбэрээр хичээлээ явуулах их сургуулиуд гадаад оюутнуудыг элсүүлэхгүй юм байна.

Харин хэсэгчилсэн болон бүрэн байдлаар танхимаар хичээллэх сургуулиуд шинэ элсэгчдийг гаднын орнуудаас бүртгэх бөгөөд тэдэнд хилийн хориг үйлчлэхгүй юм.

Дээрх шийдвэр нь зөвхөн энэ намар шинээр элсэгчдэд хамаатай гэдгийг дахин онцлох хэрэгтэй. Яг одоо АНУ-ын их сургуулиудад бүртгэлтэй, суралцаж буй гадаад оюутнууд хэдий 100 хувь онлайнаар хичээл үзэх ч тус улсад үлдэх бололцоотой юм.

                 Г.САНСАРМАА

Эх сурвалж: Bloomberg

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Монголд ??????

Холбоотой мэдээ

Back to top button