ДЭЛХИЙ

Энэтхэг дэх тусгаарлан эмчлэх байранд коронавирус туссан 14 настай охиныг хүчирхийлжээ

Энэтхэг дэх шинэ төрлийн коронавирус туссан иргэдийн тусгаарлан эмчлэх байранд 14 настай охин хүчирхийлүүлсэн талаар CNN агентлаг мэдээлжээ.

Тус улсын нийслэл Шинэ Дели хот дахь эмнэлэгт уг хэрэг гарсан бөгөөд, цагдаагийн газраас 19 настай хүүг буруутгаад байгаа аж.

“19 настай тэр хүү охиныг урьд нь таньдаггүй байсан. Яг эмнэлгийн тусгаарласан бүсэд уг хэргийг үйлдсэн” гэж цагдаагийн офицер CNN-д өгсөн тодруулгадаа дурджээ.

Хэргийг үйлдэгч болон хүчирхийлүүлсэн охин хоёул шинэ төрлийн коронавирусээр халдварласан болох нь шинжилгээгээр батлагдсан байна.

Цагдаагийн газраас үйл явдал болж байх үед хамт байлцсан, 19 настай хүүгийн найз гэх 20 настай эрийг саатуулаад буй аж. Харин охин төрийн тусгай эмнэлэгт шилжин, эмчилгээ хийлгэж эхэлжээ.

Г.САНСАРМАА

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button