НИЙГЭМ

Сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээний талаар сургалт болж байна

Сайжруулсан түлшний хэрэглээ угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, заавар зөвлөмж болзошгүй эрсдэлээс хамгаалах талаар сургалтыг хороодын Засаг дарга, хэсгийн ахлагчдын дунд зохион байгуулж байна. 

Сургалтыг нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, МХГ, ОБГ, Багануур, Налайх, Багахангай дүүргийн ЗДТГ, “Тавантолгой түлш” ХХК-ийн хамтарсан ажлын хэсэг зохион байгуулж байгаа юм.

Тус сургалтаар:

  • Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах зарим арга хэмжээний тухай” А/346 дугаар захирамжийг сурталчлан таниулах;
  • Сайжруулсан түлшний хэрэглээ, заавар зөвлөмж, зөв галлах зааварчилга өгөх;
  • Айл өрхийн зуух, яндангийн битүүмжлэл, аюулгүй байдлыг хангах;
  • Сайжруулсан шахмал түлшний үнсийг ялгах, дахин ашиглах, хэрэглээнд нэвтрүүлэх арга ажиллагааны талаар;
  • Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлын талаар заавар зөвлөгөө өгөх;
  • Угаарын хийн мэдрэгч төхөөрөмж суурилуулах заавар зөвлөгөө өгөх зэрэг чиглэлүүдээр мэдлэг, мэдээлэл хүргэж, зөвлөгөө өгч байна.

Мөн “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлчилгээний төвийн инженер, техникийн ажилтнууд ханан пийшинтэй айлын янданг хөөлж, пийшингийн битүүмжийг шалган, сайжруулсан шахмал түлшээр хэрхэн зөв галлагаа хийх талаар үзүүлэх сургалт зохион байгуулж, заавар зөвлөгөө өгч ажиллаж байгаа аж.

Эх сурвалж: Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button