НИЙГЭМ
Москва хотын иргэдийг коронавирусийн вакцинаар үнэгүй дархлаажуулна

Оксфордын их сургуулийн туршиж буй шинэ төрлийн коронавирусийн эсрэг вакцин амжилттай болсон талаар бид мэдээлсэн. Үүний зэрэгцээ ОХУ-д ч мөн вакцины туршилт амжилттай болж, батлагдсан вакцин гарахад богино хугацаа үлдээд буйг гаднын хэвлэлүүд бичсээр байна.
Тэгвэл ОХУ-д албан ёсоор вакцин үйлдвэрлэгдэж эхэлмэгц Москва хотын иргэдтйг үнэгүй хамруулж, дархлаажуулна гэж тус хотын дарга Сергей Собянин ярьжээ. Тэрбээр үүнийгээ “Россия-1” телевизийн ярилцлагад орж байх үеэр хэлсэн хэмээн Оросын “Тасс” агентлаг мэдээлсэн байна.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.