НИЙГЭМ
Тусгай үүргийн онгоцоор 120 энхийг сахиулагч эх орондоо ирлээ
Өнөөдрийн /2020.07.24/ ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү Афганистан улсаас 120 энхийг сахиулагчийг авчрах тусгай үүргийн онгоц 15.30 цагт газардана хэмээн мэдээлсэн.
Тэгвэл тэдгээр дайчид өнөөдөр 16.00 цагт газардаж, эх орондоо ирлээ. Тэдний шинжилгээний сорьцыг цуглуулах, тандан судлах ажлыг нарийн төлөвлөгөөтэй зохион байгуулна гэж албаны хүмүүс хэлж буй.
Сонирхуулахад, өнөөдрийг хүртэл Монгол Улсад бүртгэгдсэн шинэ төрлийн коронавирусийн тохиодлуудын 28 нь Афганистанаас ирсэн энхийг сахиулагчдаас бүртгэгдсэн юм.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сонирхуулахад гэхийн оронд, энэ дашрамд дурдахад гэдэг ч юм уу , арай өөр үгийн сонголт хэрэглэсэн нь дээр болов уу. Гэхдээ танай сайт шуурхай шүү. Танай хамт олонд ажлын амжилт хүсье.