НИЙГЭМ
ШУУРХАЙ: Завхан аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрч, хөдөлгөөн хязгаарлалаа

Завхан аймгийн Улиастай суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн тул өнөөдөр /2020.07.25/ аймгийн Онцгой комисс яаралтай хуралдлаа.
Улиастай сумын иргэн 39 настай Д нь 7 хоногийн өмнө тарваганы мах худалдан авч гэр бүлээрээ боодог хийж идсэн байна. Одоогоор халуурсан, булчин, толгой өвдсөн шинж тэмдэгтэй. Дуудлагын дагуу аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт яаралтай тусгаарлажээ.
Аймгийн Онцгой комиссоос дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд:
- Нэгдүгээр хавьтлын 9 хүнийг Цагдаагийн байгууллага гэрийн тусгаарлалт, хяналтад авах
- Зоонозын өвчин судлалын төв нэг, хоёрдугаар хавьтлыг тогтоох, шинжилгээ хийх, хяналтад авах ажлыг яаралтай зохион байгуулах
- Онцгой байдлын Ерөнхий газраас өгсөн чиглэлийн дагуу Улиастай сумаас орох, гарах хяналтын найман цэг дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2020 оны 7-р сарын 25-ны өдрийн 21:00 цагаас тодорхойгүй хугацаагаар хязгаарлах шийдвэрийг тус тус гаргалаа.
Шинжилгээг өнөөдөр 15:00 цагт авсан бөгөөд эхний хариу 48 цагийн дараа гарна. Ард иргэд олуулаа нэг дор цуглахгүй байх, тарвага агнахгүй, тарваганы мах идэхгүй байх, хорио цээрийг дэглэмийг сайтар сахихыг уриалж байна.
Эх сурвалж: Завхан аймгийн ЗДТГ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
EMY anhaaruulj ard irgeded ih helj bn shd yatsan tolgoigoitoi yum oilgodoggui humuus bnaa . Tarvaganii mah idehgui bol uheh geed bgaam bhdaa. Tvl idej uheh geed bgaa yum bnaa