Нийгмийн

Хойд Солонгост коронавирусийн хамгийн анхны тохиолдол бүртгэгдэж болзошгүй

Өнөөдөр буюу долдугаар сарын 26-ны өглөө Хойд Солонгосын төрийн төв хэвлэлээр тус улсад коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тухай мэдээлжээ.

Тодруулбал удирдагч Ким Жон Ун төв хорооны шуурхай хуралдааны үеэр хэлэхдэээ "Манай улсад коронавирусийн хамгийн анхны тохиолдол илэрч болзошгүй байна. Сэжигтэй тохиолдолд цаг алдалгүй хариу арга хэмжээ авч ажилла” хэмээсэн байна.

Хойд Солонгосын хувьд өнөөдрийг хүртэл нэг ч ковид-19 вирус туссан иргэнгүй гэдэг үзүүлэлтээрээ дэлхийд дээгүүр бичигдэж байгаа. Тэд хилийн хатуу хориг баримталж, тусгаарлах, тандан судлах арга хэмжээг сайн авч хэрэгжүүлж байгаа юм.

Дээр дурдагдсан сэжигтэй тохиолдлын тухайд Өмнөд Солонгосоос долдугаар сарын 19-нд хууль бусаар хил нэвтэрсэн нэгэн аж. Түүнд шинэ төрлийн коронавируст халдварын онцлох шинж тэмдгүүд илэрчээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button