Нийгмийн
Ачааны галт тэргэнд хүн дайруулж, нас баржээ
Өнгөрсөн ням гараг буюу долдугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймагт ачааны галт тэргэнд хүн дайруулж нас барсан хэрэг гарчээ. Тодруулбал, тус аймгийн Шаамар сумын нутаг, Дулаанхаан тосгоны 62 дугаар зөрлөгт 59 настай эмэгтэй амь насаа алдсан байна.
Шалгалтаар талийгаач нь Дархан-Уул аймгийн харьяат байсан аж. Өдгөө хэргийг Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.
О.ЭНЭРЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.