“Covid-19”-ийн эсрэг вакциныг АНУ энэ оны сүүлээр нэвтрүүлнэ

АНУ-д хэд хэдэн компани коронавирусийн эсрэг вакцин бүтээх ажилд ханцуй шамлан ороод буй ч ОХУ, Их Британи шиг амжилт гаргаж чадаагүй байгаа. Тэгвэл “Moderna” компанийн бүтээх буй вакцин энэ оны сүүлээр гэхэд бэлэн болно гэж Reuters агентлаг мэдээлжээ.
Тодруулбал одоогийн байдлаар тус компани вакцинаа 30 мянган хүнд туршиж эхлээд байна. Энэ нь сүүлийн шатны туршилт бөгөөд хэрэв ямар нэг эрсдэлгүй, амжилттай болбол хэрэглээнд нэвтрүүлэх аж.
Харин тус сүүлийн туршилт нь цаг хугацааны хувьд энэ оны сүүлээр буюу арваннэг, арванхоёрдугаар сарын үед дуусах төлөвтэй байгаа аж. “Moderna” АНУ-ын Засгийн газраас 1 тэрбум долларын санхүүжилт авсан ба дараа жилд хамгийн багадаа 500 сая тун вакцин үйлдвэрлэх төлөвлөгөөтэй буйгаа мэдээлсэн байна.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.